Кино үзэх дуртай хүмүүст
Миний хувьд заавал үзэх ёстой 3 кино бол
1. The Help
2. Mona lisa smile
3. Beautiful mindЭнэ 3 кино миний сэтгэлд маш их хүрсэн. Mona lisa smile энэ киноны агуулга маш их таалагдсан. Юуны тухай вэ гэхлээр 1950аад онд Wellesley охидын коллежид нэгэн эмэгтэй профессор шинээр ирсэнээр эхлэх болно. Энэ коллежийн охидууд маш эрт хүнтэй гэрлэж сургуулиа хаяж тэд нарт боловсрол биш нөхрөө халамжилж сайн гэрийн эзэгтэй болох нь тэдний үүрэг мэтээр байдагт багш нь дургүйцэж тэмцдэг. Тэр багш нь та нар бол маш ухаантай цаашаа үргэлжлүүлээд сурцгаа нөхөрт гарахад хэзээ ч оройтохгүй гэж хэлэх боловч бүтэлгүйтнэ. Гэхдээ тэр нэгэн охиныг ятгаад чи хуульч болох хүсэлтэй юм байна Yale их сургуулийн хуулийн тэнхимд өргөдөлөө бөглөж явуулах талаар зөвлөнө. Нөгөө охин ч зөвшөөрөөд өргөдлөө бөглөж явуулдаг. Даанч тэр охин Yale-д тэнцсэн ч багшаасаа уучлал хүсэн би одоо л гэрлэхгүй бол боломжоо алдана хэмээн татгалздаг.
Миний хувьд бол энэ киноны төгсгөл харамсалтай хэдий ч та нарын хувьд өөр байж магадгүй. Заавал үзээрэй. Нөгөө 2 киноны хувьд бол энд бичих юм бол утгагүй болох учир өөрсдөө үзээрэй. Ямар нэгэн аймшгийн кино ч юмуу солонгос сериал үзэхийн оронд энэ кинонуудыг үзэхийг зөвлөе. (Уфффф энэ их хэдэн жилийн өмнө бичсэн болохоор ойлгоорой хха. Би чинь аймшгийн кино, сериал гэхээр амиа тавьдаг болсон шүү дээ ккк.)