004. I Need You.

3.8K 477 27
                                    

       
✨🌙 ✨

        ✨🌙 ✨

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✨🌙 ✨

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✨🌙 ✨

Мягмар гараг. Цаг хугацааны хэмжээс хаа нэг газраа нэг л алдагдчихсан юм шиг. Зарим өдөр хэтэрхий гэмээр хурдан өнгөрч, хааяадаа харин гацчихав уу гэмээр удаан өнгөрдөг болчихож.

        Дараагийн хагалгаа хийх өвчтнийхөө мэдээллийг уншаад сууж байтал Тэхёнаас видео дуудлага ирэхэд өөрийн эрхгүй инээмсэглэл тодорно. Тэр Токиогоос өнөө орой ирэх болохоор бид одоо ч утсаар ярьж эсвэл зурвас бичиж харилцдаг хэвээр байгаа.

  Утсаа авав уу үгүй юу Тэхёны "Mic check 1 2" гэх цоглог гэгч нь хоолой нь сонстох аж.

"Маяглаад бай" би нүдээ эргэлдүүлсээр хэлсэн ч дотроо бол инээдээ барих гэж л хичээж байлаа.

Тэхён хошуугаа үл ялиг унжуулснаа "Заза, юу хийж байна"

"Ажил дээрээ л. Чи юу хийж байгаа юм?"

"Өнөөдөр-"

Тэр юу ч хэлэх гэж байсан юм, хэн нэгэн түүний толгойруу дэрээр хүчтэй гэгч нь цохичихоод цааш гүйх нь сонстохтой зэрэгцэн Тэхён хөмсгөө нэг зангидаад "Жон Жонгүг!!!" хэмээн орилчихоод утсаа ширээн дээр үлдээн зодоон хөөгөөд алга болчихлоо.

Тэдний чангаар инээлдэх нь чангаар сонстох бөгөөд би түүнийг эргэж  ирэхийг хүлээн шоолоод сууж байтал гэнэт Жимин ахын царай дэлгэцэн дээр гараад ирэхэд нь цочсондоо золтой л утсаа унагачихсангүй.

[COMPLETED] To the moon and back || Kth.Where stories live. Discover now