023. Again

2.1K 290 13
                                    

       

       

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

   Дөнгөж мандсан нарны туяа цонхны шилэнд ойн, саяхан сэрсэн хот одоо л хөдөлгөөн орж эхэлнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

   Дөнгөж мандсан нарны туяа цонхны шилэнд ойн, саяхан сэрсэн хот одоо л хөдөлгөөн орж эхэлнэ.

      Автобусны хамгийн арын суудалд сууж явсан би агаар амьсгалахаар цонхоо жаахан онгойлготол өглөөний жихүүн хэрнээ зөөлхөн салхи жиндүүхэн мэдрэгдэж байв.

       Өчигдөр Жонгүгтай хооллочихоод эмнэлэг орсон ч Юнги ахад амарсангүй гэж загнуулаад, дормд хоночихоод буцаад эмнэлэг явж байгаа минь энэ.

       Тэхёны унтлагын хувцасыг өмсч, урт өмдөнд нь тээглэдэж унах шахам арай хийн ор луу нь орчихоод, нойр огт хүрэхгүй байсан болохоор шөнөжин тэдний тоглолтыг үзэж байснаа үүрээр жаахан дуг хийчихээд, ах нарыг сэрэхээс өмнө хоол бэлдчихээд гарч ирсэн юм.

       Миний талаарх мэдээлэл интернетэд хэт их тарж, Намжүүн ах түүнд нь хамгийн их бухимдах болсон. Хар үүрээр хүн амьтдын хар мянган асуултанд булагдахгүй гэсэндээ өмсчихсөн байсан маскаа тэгшлээд, утсаа гаргалаа. Ах нар намайг олон нийтийн сүлжээ ороод хэрэггүй гэсэн ч юу болоод байгааг мэдмээр санагдан хальтхан шагайвал үнэхээр үзээд байх ч юм алга.

[COMPLETED] To the moon and back || Kth.Where stories live. Discover now