Миёны талаас:Хаалгаа онгойлготол үнэхээр Тэхён зогсч байх нь тэр. Одоо ч орондоо унтсан хэвээр, тэгээд зүүдлээд байгаа ч юм шиг хачирхалтай санагдана. Хэн нэгэн, бүр хэн нэгэн дундаа Ким Тэхён миний төлөө шөнийн борооноор намайг зориод ирж байгаа нь... хачин юм.
Тэр жаргалтай харагдсангүй, уулзана гэж хүлээлгэчихээд хулчгар нэгэн гэдгээ батлах гэсэн мэт юу ч хэлэлгүй зугтчихсан байхад тэр яаж ч жаргалтай байх билээ. Хар малгайтай цамцыг нь бүлээн борооны сувдан дусал даган урсч, одоо ч эргэлзээ тээсээр түүндээ живчихсэн гэмээр хар нүд нь цоолчихнуу гэлтэй эгц ширтсээр "Ямар нэг юм болсон юм уу?" хэмээхэд нь тэрнийг зүгээр л дахин цааш түлхэх чадал, зориг минь дуусчих шиг бодит байдлаас зугтах тэнхээ тамир минь тасарчих шиг санагдав.
Эцэст нь "Орооч" хэмээн сулхан дугарахад тэр харцаа огт бууруулалгүй ойртоход нь өөрийн эрхгүй сандрах, ичих зэрэгцэн хурдхан эргэн хараад өрөөгөө зүглэлээ.
Тэхён өрөөний минь үүд орчимд байсан сандал дээр үг хэлэлгүй суухад нь би яах ийхээ олж ядан "Цай уух уу?" хэмээтэл тэр өөдөөс юу ч дугаралгүй итгэж ядаад байгаа юм шиг л ширтэж байснаа толгой сэгсэрлээ.
-Зүгээрдээ, би зүгээр л ярилцмаар байна
Шөнө болж байгаагаас, эсвэл тэр надад илт уурлачихсан байгаагаас болоод түүний хоолой хэд дахин гүнзгий сонстох аж. Нүдээ огт цавчихгүй байна уу гэлтэй харц салгалгүй ширтэхэд нь яагаад ч юм тавгүйрхэн санаа алдчихаад "Уучлаарай, гэхдээ битгий ийм аймар харцаар хараад бай л даа" хэмээн амандаа бувтнах шахам хэлж амжлаа.
-Яагаад утсаа аваагүй юм?
-Унтчихаж. Би жишим ч үгүй худлаа ярьчихаад газар ширтэх бол Тэхён үргэлжлүүлэн "Нүд чинь яагаад хавдчихсан юм"
-Их унтчихаж.
-Яаж унтсан болоод нүд чинь панда шиг болчихсон юм?
-Унтаж байхдаа нухчихаж.
Тэхён харин таван настай хүүхдийн худал шиг хэний ч дургүй хүрэм хариултанд минь санаа алдаад "Алив ээ, Миён. Хүүхэд шиг аашилахаа боль л доо, бид-"
-Чи яагаад энд байгаа юм?
Гэнэт зориг оров бололтой, би түүний яриаг таслан асуулт тавьсанд Тэхён үл ялиг хөмсгөө зангидав. Харин би үргэлжлүүлсээр "Залгахад чинь утсаа авахгүй, уулзая гэхэд чинь очихгүй, нэг инээж нэг уйлаад л учир нь ч олдохгүй нэгний араас юундаа зууралдаад байгаа юм? Чамд түүнээс сайхан нь-"
YOU ARE READING
[COMPLETED] To the moon and back || Kth.
RomanceБи сар гэвэл чи минь дэлхий байж чадах уу? Саяхан цас байхад минь чиний хайрласан би, одоо бороо болоод асгаръя гэвэл чи шүхрээ орхиж чадах уу?