Шөнө дунд өнгөрөөд хоёр цаг гаран өнгөрч байх бөгөөд би одоо ч энэ жижигхээн цонхны дэргэд байх ширээн дээр ном уншсаар сууна. Удаан сууснаас болсон уу хүзүү хөшиж эхлэхэд нуруугаа жаахан амраахаар босон Тэхёны суух зүгт алхлаа. Бид одоо ч студид байх бөгөөд яг одоо Жимин ах дуу бичлэгэнд орж байна.
Тэхён надруу харах ч завгүй дуугаа бичиж, арилгаж, сараачсаар сууна. Садаа болохыг хүссэнгүй, чимээгүй дэргэд нь суугаад ширээ налан түүнийг хэсэг ширтлээ.
Ширтэж байгаа минь ч саад болж л таарна шүүдээ. Тэхён зөөлхөн инээгээд "Юу гээч ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлээд байна аа?" гэхэд нь би инээгээд нүдээ анилаа.
"Ядарч байвал амралтын өрөөнд ороод унтаж бай гэж аль орой хэлсэн шүү" тэр хацрыг минь чимхээд ийн хэлчихээд буцаад бичиж байсан дуу руугаа харах бол би залхуутай гэгч нь "Гэхдээ чамайг хармаар байсан юм" хэмээн хариуллаа.
"Бүтэн 4 цаг номныхоо араас цухуйгаагүй юм байж" тэр толгойгоо сэгсэрсээр хэлэхэд нь би түүний зүүн гарыг аван дэрлээд "Миний уншиж байгаа номны гол дүр чамтай жаахан адилхан"
"Царайлаг юм уу?" тэр нүдээ ирмэх аж.
"Ном гээд байхад" би нүдээ эргэлдүүлсээр хэлэхэд тэр эсэргүүцэн "Тэгсэн ч гэсэн дүрсэлдэг биздээ"
"Мэдэхгүй ээ, ямар нь ч яг царайлагтаа ордог юм" гэхэд тэр их л нухацтай царайлан надруу бага багаар ойртож байснаа "Над шиг нь" хэмээн чихэн дээр шивнэчихээд л бах нь ханав уу гэмээр инээх аж.
"Яая даа энэ хүнийг" Би санаа алдан толгойгоо эргүүлээд өөрийнхөө сууж байсан ширээний зүгт, цонхруу хэсэг ширтлээ. Жиминий зөөлхөн хоолой дараа нь Юнги ах Жимин хоёрын ярилцах, дахиад дуулж эхлэх сонсогдсоор сүүлдээ нүд анилдан тэдний дуу ч бүдгэрч эхэллээ.
Яг зүйрмэглэж байтал Тэхён сандалаа чирэн ойртож суугаад нуруун дээр минь толгойгоо тавих мэдрэгдэв. Тэгээд нурууг минь зөөлхөн илж эхлэхэд нь би "Дуу нь болчихсон юм уу?" хэмээн асуувал тэр "Бараг л" хэмээн хариулаад мөрөн дээр минь зөөлхөн үнсэв.
CZYTASZ
[COMPLETED] To the moon and back || Kth.
RomansБи сар гэвэл чи минь дэлхий байж чадах уу? Саяхан цас байхад минь чиний хайрласан би, одоо бороо болоод асгаръя гэвэл чи шүхрээ орхиж чадах уу?