013. Beauty

2.4K 295 10
                                    

                "Муу ёртой гэдэг нь" Тэхён өөдөөс ширтэж ширтэж байснаа амандаа ийн үглэхэд нь би гарнаас нь сугадаад "Ёстой муу ёртой юм ганц ч алга"

                Тэхён харин сугадсан гарыг минь аван хөтлөөд  "Уран зураг руугаа л явцгаая. Анх учирсан газар руугаа."

                 Нээрээ л тийм шүү. Биднийг уран зураг л танилцуулсан байх. Тэр өдөр тэгтлээ яарч сандран очоогүй байсан бол, тэр өдөр тэгтлээ зориг гарган араас нь дуудаагүй байсан бол.... бид энд байхгүй. Бид ч гэж байхгүй.

                 Аймшигтай юм. Амьдрал үргэлж л ганцхан хормоор хэмжигдэх юм. Ганцхан алхам, ганцхан хором зөрөхөд л ирээдүй бүхэлдээ өөрчлөгдөнө. Ганцхан хором хоцорчихвол хайртай нэгнийхээ гарыг үүрд тавьж, ганцхан хором түргэлчихвэл үнэтэй зүйлсийнхээ үнэрийг үл тоож орхино.

                Дуртай зургаа харсан даруйдаа би бодлоосоо салан, түүнийг чирсээр урд нь ирэн зогслоо.

            "Монетоос болоод одоо цэцэг харах бүрт өөдөөс ширтээд байх шиг л санагддаг болчихож" Би түүнтэй санал нэгдэн толгойгоо дохиод  "Үзэсгэлэнтэй шүү"

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

           "Монетоос болоод одоо цэцэг харах бүрт өөдөөс ширтээд байх шиг л санагддаг болчихож" Би түүнтэй санал нэгдэн толгойгоо дохиод  "Үзэсгэлэнтэй шүү".

            Тэхён үсийг минь сэгсийлгэн, энгэртээ наагаад "Энд хэвтмээр байна уу?" хэмээхэд нь би толгойгоо дохилоо. Тэхён цүнхнээсээ бидний дээвэр дээр гардаг өдөр авчирсан улаан хүрэн бүтээлгийг гарган шалан дээр дэвсэх аж. Тэгээд утаснаасаа намуухан ая тавихад нь би түүнрүү итгэж ядан нүдээ онийлгоод"Үнэхээр үү? Үнэхээр Valse Sentimentale?" хэмээн шивнэхэд Тэхён толгойгоо дохисоор бүтээлгэн дээрээ гаран хэвтлээ.

             "Би үхлийн өмнөх хэдэн минут ингэж сонсогдох байх гэж боддог, яг л хайртай хүнтэйгээ эцсийн удаа тамын хаалганы урд бүжиж байгаа юм ши-"

            "Тэнгэр минь гэж, Миён. Бид музейд байж болох хамгийн романтикаар болзож байхад чи үнэхээр ийм зүйл ярих гэж байгаа юм уу?" тэр хөмсгөө зангидсаар ийн асуухад нь би мөрөө хавчаад "Би үүн дээр жижигхэн бичвэр бичиж байсан юм байна, үнэхээр шүү. Надад яг бүхнээ алдахын өмнө бүх зүйлтэйгээ бүжиж буй юм шиг л санагддаг"

[COMPLETED] To the moon and back || Kth.Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang