Бид хоёр шөнөжин огт унталгүй уран зураг үзэж, энэ тэрүүгээр хамтдаа алхаж хэдэн жил уулзаагүй юм шиг л ярилцсаар үүр цайлгасан. Өдөр бүр хамт байдаг юм байж ярих зүйлс ингээд хаанаас ундраад байдаг юм гэмээр ерөөсөө ч дуусдаггүй.
"Хүүе нар мандлаа" тэр бугуйн цагаа шалгачихаад гарыг минь сэгсэрсээр ийн хэлэхэд эвшээсээр "8 хүртэл байж болно гэсэн, тэгээд ч нар мандах арай болоогүй л байна шүү дээ"
"Хоёулаа Empire States гарах уу?"
"Салхитай үед ядаргаатай штээ, үс авч шидчих гээд" гэтэл Тэхён нүдээ томруулсаар "Манай найз охин арай хиймэл үс зүүдэг юм биш биздээ? Чи ч халзан байвал-"
"Тэнэглээрэй, их салхитай байдаг л гэж байхад" би амандаа бувтнах бол тэр намайг хатгасаар "Чи ер нь яг эмэгтэй юм уу? Шалгаж үзэх цаг нь ч болсон байх аа"
Би нүдээ эргэлдүүлсээр "Чи ер нь л нэг болохоо байжээ"
Тэхён инээн гарнаас татсаар "За явъяаа, нар мандахыг харцгаая. Өдөр буцаад нисэх юм чинь аль болох олон зүйлс хийцгээе"
Бид гарахаасаа өмнө дуртай зурагнууддаа баяртай гэж хэлчихээд Тэхён "Энэ зурагнууд ирэх бүрт огт хөгшрөхгүй, жаргалтай байсан нь жаргалтай хэвээрээ, гунигтай нь гунигтай хэвээрээ үргэлж ямар байсан яг тэр чигтээ байхаар шударга бус юмаа. Би ирэх бүртээ хөгширч, таргалж, турж, гуниглаж, инээдэг байхад" хэмээн үглэсээр хамгаалагчид нь талархснаа илэрхийлээд гарлаа.
Нэг сарын хүйтэнд нар ч мандаагүй байхад Нью-Йоркийн хамгийн өндөр барилгын орой дээр гарах биеийнхээ дулааныг хадгалахад тэгтлээ төгс санаа байгаагүй ч энд ирэх бүрт нэг л бүхий л зүйлсээ шинэчилж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Тэнгэртэй илүү ойрхон, дэлхий өргөн уудам хэрнээ жижиг бас давчууг мэдрэх шиг.
"Энд ирэх бүрт надад роботтой хүүхэлдэйн кинон дээр гардаг хотуудыг харж буй мэт л санагддаг." Би толгой дохин зөвшөөрч буйгаа илэрхийллээ. Нар мандах үед би түүнийг тэврээд уруул дээр нь үнслээ.
"Бидний хэсэг юм уу?" Тэхён инээсээр асуух бол би яг юу асуугаад буйг нь ойлгосонгүй. "Мандах нарыг харж үнсэлцэх нь бидний хэсэг бололтой" тэр асуултандаа өөрөө хариулах аж.
Санах байхдаа, энэ амтыг. Аз жаргал, мөрөөдөл холилдон амтагддаг тэрний зөөлөн уруул. Би огторгуйд мянган жил хэрэн хэсүүчилсэн ч энэ амтыг, энэ дулааныг өөр хаанаас ч олохгүй. Тэхён тэврэлтээ чангалах тусам би ч тэрэнд улам наалдаад үсээр нь хуруугаа гүйлгэлээ. Амьсгал авахаар үнсэлтээ салган нүдээ нээхэд Тэхён одоо ч нүдээ аньсаар байх ба бидний хамар шүргэлцэн хүндээр амьсгална.
CZYTASZ
[COMPLETED] To the moon and back || Kth.
RomansБи сар гэвэл чи минь дэлхий байж чадах уу? Саяхан цас байхад минь чиний хайрласан би, одоо бороо болоод асгаръя гэвэл чи шүхрээ орхиж чадах уу?