୭̥⋆*。୭̥⋆*。
Тэхёныг ирж авах хэрэггүй хэмээн бараг таван минут ятгах гэж оролдон сүүлдээ аргаа бараад "Тэгвэл би очихгүй ээ" гэж сүрдүүлснээр Тэхёны урт санаа алдалтын хамт би ялалт байгуулсан юмдаа.
Яагаад дулаан хувцасла гэж хэлснийг нь мэдэхгүй ч гадаа тэгтлээ хүйтрээгүй байгаа тул тэгтлээ айхтар дулаалсангүй. Дормруу нь явах замдаа сэмхэн дуу аялсаар дэлгүүр орон бананатай сүү, эрдэнэ шиш тэгээд бусдад нь юу авахаа мэдэхгүй байсан болохоор хэсэг бодож байгаад харагдсан чихэрнүүдээ л аваад гарлаа. Тэхёнаас дараа нь асуух хэрэгтэй юм байна даа, ямар амттанд хамгийн дуртай гэдгийг нь.
Дормынх нь гадаа ирчихээд яагаад ч юм бага зэрэг сандарч байсан ч нэг гүнзгий амьсгаа авчихаад хаалгыг нь тогшихоор урагшилтал хаалганд нь хуруугаа ч шүргэж амжаагүй байхад Тэхён, Жимин хоёр хаалга онгойлгон өөдөөс их л жаргалтай инээсээр зогсч байх нь тэр.
YOU ARE READING
[COMPLETED] To the moon and back || Kth.
RomanceБи сар гэвэл чи минь дэлхий байж чадах уу? Саяхан цас байхад минь чиний хайрласан би, одоо бороо болоод асгаръя гэвэл чи шүхрээ орхиж чадах уу?