Галлерэйд түүнийг харснаас хойш аль хэдийн 2 сар өнгөрчихөж. Шатаачихаж ч мэдэх нарны илч бага багаар буухтай зэрэгцэн будаг асгачихсан гэмээр нов ногоон навчнууд ч шарлаж, салхи хүйтнээр үлээгээд эхэлчихжээ.
Ажил дээрээ эртхэн очихоор шийдэн, түгжрээ эхлэхээс өмнө ургах нартай уралдах шахуу гэрээсээ гарлаа. Аргагүй л эмнэлэгт үхэл амьдрал шийдэгдэж байдаг болохоор одоо ч нааш цааш холхих сувилагч, эмч, өвчтөн хаа сайгүй л харагдах аж. Өрөөндөө ороод бугуйн цагаа шалгачихаад гар утсаа ширээн дээр тавиад нилээн удаа ширтэж суулаа.
Юу хүлээгээд байгааг минь мэдчихэв үү гэлтэй гэнэтхэн утас дугарахад нь цочсон ч, дэлгэц дүүргэх Тэхёны зургийг харчихаад шуудхан утсаа авав.
-Хаана байсан юм? Түүнийг гурван өдөр огт холбоо бариагүй болохоор мэнд ч мэдсэнгүй, шууд л асууж орхилоо.
-Студи дээр, залгаж чадаагүйд уучлаарай. Утсаа хураалгачихсан юм хэмээн Тэхён аяархан дугарах бөгөөд түүний гэмшиж буй нь хоолойных нь өнгөнөөс илт сонстох аж.
-Завгүй үедээ заавал ярих хэрэггүй ээ, чи ч бас ажлаа хийх хэрэгтэй.
Хэсэг чимээгүй байсны эцэст би ийн хариултал Тэхён:
-Чи үнэхээр дорм хүртэл очсон юм уу?
-Үхчихээгүй байгаа л гэж шалгасан юм.
Үнэндээ санаа зовоод очсон л доо, өвдчихсөн юм болов уу гэж бодоод бардам зангаа ч таг мартаад шөнө дунд хүртэл очсон байхад.
-Муухай ааш нь хөдлөчихөө юу? Тэр үл ялиг инээх бөгөөд өөрийг нь үнэхээр зорьж очсныг сонсоод баяртай байгаа нь илт.
-Чамд ямар хамаатай юм
-Гуравхан хоног алга болсон байхад чи надад хамаагүй болчихож байгаа юм уу? тэр одоо ч инээсээр хэлэхэд нь би ч бууж өгөхгүйг хичээн хоолойгоо засаад "Хамаатай байсан юм уу?"
Тэр хэсэг инээж байснаа сэдэв өөрчлөхөөр шийдсэн бололтой, "Орой уулзацгаая, маргааш Жонгүгийн төрсөн өдөр. Ирнэ биздээ"
-Бэлэг авах хэрэгтэй юм байна даа, тэгвэл орой уулзаж амжихгүй ээ. Ажлаа хий хэмээн би ширүүхэн дугарлаа.
Тэгсэн ч хамаагүй уулзна гэж хэлээрэй, алив ээ. Уулзна гэж хэлээч.
-Тэгээд л уулзъя гэж байна шт, чи тэрний юунд дуртайг мэдэх юм уу?
YOU ARE READING
[COMPLETED] To the moon and back || Kth.
RomanceБи сар гэвэл чи минь дэлхий байж чадах уу? Саяхан цас байхад минь чиний хайрласан би, одоо бороо болоод асгаръя гэвэл чи шүхрээ орхиж чадах уу?