020. Lost

1.9K 283 12
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

        BTS-н фэн уулзалт болох газрын гадаа уртаас урт дугаарлалтын гол хавьд Тэхёны постэр барьсаар зогсоно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

        BTS-н фэн уулзалт болох газрын гадаа уртаас урт дугаарлалтын гол хавьд Тэхёны постэр барьсаар зогсоно.

        Бурхан минь би юу л хийгээд байнадаа , энд бараг 2 цаг зогсч байхад тэдний бараа ч алга. Зүгээр л хоол хийчихлээ гээд дуудахад 2 минутын дараа хоол бараг дуусгачихсан байдаг хүмүүстэй уулзахын тулд ингээд зогсч байх гэж.

         Зүгээр Тэхён руу залгаад арын хаалгаар уулзчихмаар байгаа ч тэгвэл гэнэтийн бэлгээ барьж чадахгүй.

         Ойр орчимдоо зогсч байсан охидтой ярилцаж байтал Тэхёнаас зурвас ирлээ.

Юу хийж байна?

Зогсч байна 😛 Өнөөдөр үнэхээр царайлаг байна~ ❤️

Өмнө нь царай муутай байсан гэх гээд байна уу?

Өнөөдөр бас ухаантай ч болчихож

😑 Санаад байна

Юу хийж байгаа юм?

Фэн уулзалттай гэж хэлээгүй билүү? Одоо эхлэх гэж байна , энд үнэхээр халуун байна.

Халуун байна гэнэ шүү , хүн гадаа бүтэн 2 цаг зогсч байхад.

Тийм байдаг байж

Чи ёстой хатуу сэтгэлтэй юмаа , санаад байна гэхээр сэдэв өөрчилчихөөд халууцаад байна гэхээр ч тоохгүй.

       Миний юу хийж байгааг мэдчихвэл чи удахгүй гайхна даа гэж бодоод зогсч байтал миний заал руу орох ээлж болчихож. Тэхён руу завгүй болчихлоо гэж зурвас илгээчихээд чичирч дайрсаар байгаад хоёрдугаар эгнээнд баруун захын суудал авлаа.

       Тэхён ихэнхдээ баруун захад суудаг гэсэн. Нэг их удалгүй тэдний дуу явж эхлэхтэй зэрэгцэн Тэхёнаас зурвас ирж байна.

Уулзалт эхлэх гэж байна , 2 цаг
хавьцаа болох байх шүү~ Амжилт хүсээрэй

Тэхёнаа , надаас сонсохыг хүсдэг үг байгаа юу?

Яагаад гэнэт?

        Тэд нэг нэгээрээ тайзан дээр гарч эхэллээ. Би сандран Тэхён руу дараа болъё гэж зурвас илгээх гэж байтал тэрнээс "Хайртай , бас минийх гэж хэлэхийг чинь сонсохыг өдөр болгон маш их хүсдэг" гэсэн зурвас ирлээ. Фэнүүд ч орилолдон тэр ч инээмсэглэсээр гараад ирлээ.

        Сонин хүн шүү , үнэхээр миний тоглож хэлсэн үгст итгэчихсэн юм байхдаа. Тэд эхлээд өөрсдийнхөө тухай ярьцгааж байна , хэн ч намайг анзаарахгүй бараг 15 минут болж байтал тэд суудлаа эзэлцгээлээ.

         Гэтэл Тэхён баруун талд биш , голд сууж харин яг урд Жонгүг суучихлаа. Жонгүг намайг 10 сэкундын дотор л таньчихсан , өөдөөс гайхан харж байснаа инээлээ.

         Тэгээд Тэхёныг дуудаад ямар нэг зүйл чихэнд нь шивнэхэд тэр гайхан заалаар нэг нүдээ эргэлдүүлж байгаад , харц нь над дээр тогтоод тэндээ гацчихав.

        Би өөдөөс нь инээгээд , "Өөр тийшээ хар" хэмээн амныхаа хайрцгаар хэлж амжив . Тэр одоо л ухаан оров бололтой , эргэн Жонгүг руу хараад инээх аж.

         Гэсэн ч нүднийхээ булангаар намайг хараад байгаа нь мэдрэгдэнэ. Эгдүүтэй хүн шүү. Жонгүгтай хэсэг ярилцаж байгаад тэрэн рүү толгойгоо дохиод , надруу нүдээ ирмэчихээд буцаад суудал руугаа явлаа.

          Тэр байн байн бугуйн цагаа шалгаж байгаад , Жонгүг руу ширээн дээр байсан чихрийг шидээд нааш ир гээд гараараа дохиход , Жонгүг босч тэд суудлаа солив.

         Тэр өөдөөс бахдалтай нь аргагүй инээгээд , гараараа шанаагаа тулаад хараад суучихав. Би улайж эхлэхэд охидууд ч "Ахаа , хайртайшүү" гээд л орилолдож эхэллээ.

        Гэнэт дургүй хүрчихлээ , надруу харж байхад. Өөрийн мэдэлгүй харамласандаа хошуугаа унжуулахад Тэхён мэдчихсэн бололтой , доогтой нь аргагүй инээх аж, хачин амьтан.

        Миний очих ээлж ч улам ойртож байв. Тэхён үнэхээр аз жаргалтай харагдана , надруу инээгээд л байлаа. Тэгснээ гэнэт  урдаа байгаа эрэгтэй фэнийг хараад цочисхийснээ дахиад л инээв.

        Жимин ах дээр жижигхэн охин ирчихсэн гарныхаа том жижгийг үзэж байхыг хараад тэсэлгүй инээчихлээ. Гэнэт хэн нэгний орилох чимээ гарч , бүгд сандралдаж эхлэх нь тэр.

       Энэ бүгд ганцхан хормын дотор болсон.

      Тэхёны цав цагаан цамцанд цус нь нэвчээд улаан эрээн болгочихож.

-

[COMPLETED] To the moon and back || Kth.Where stories live. Discover now