21(Төгсгөл эсвэл Эхлэл?)

184 11 3
                                    

  Лухан Жонгүүг хоёр бие биесээ тодоос тод гэрэлтэх тэр л нүдээрээ ширтэн зогсоно. Лухан хар хослол өмсөн зогсох бөгөөд түүний энгэрт хар сарнай зүүсэн харагдана. Жонгүүг цав цагаан хослол өмсөж энгэртээ цав цагаан сарнай зүүсэн байв. Эргэн тойрон хоёр хэсэгт хуваагдсан байх бөгөөд Луханы тал хар Жонгүүгийн тал цагаан өнгөөр хучигдаж торох зүйлгүй хоосон орон зай...
Тэд хэн нэгний хоолойгоор зэрэг хажуу тийш харав.
Алсаас хэн нэгэн тэдний зүг далалсаар нааш зүглэж байгаа харагдав. Түүний хувцас түүний ардах оронзай гээд бүх зүйлс нэгэн өнгөөр солонгорч түүний нүд маш тод гэрэлтэж байв...
Хусогийн нүд тогтолгүй ийш тийш гүйж"яагаад яагаад энэ бүхэн яагаад ийм дээрээ тулчихваа бид аврах ёстой байсан" гэсээр толгойгоо салаавчлан Лухан Жонгүүг 2 ийн хөрсөн бие хэвтэх өрөөний үүдэнд суув.
Жиминий амьсгал дээрдэн ууртайгаар" Энэ бүхэн Арам Юнги 2 оос болсон тэр хоёр л эднийг алчихлаа би яасан ч өршөөхгүй" гэсээр явчихав. Намжүүн тэдний яриаг ойлгоогүйч доор уйлан суух Арам мөн түүнийг тайвшруулан зогсох Юнги луу явах Жиминийг зогсоох ёстой гэж бодон яарсаар очоод гарнаас нь татан зогсоогоод нүүрлүү нь эгцлэн хартал түүний нүд бүхэлдээ цав цагаан өнгөтэй болсон байв. Намжүүн харсан зүйлдээ шоконд орон гайхширсаар зогсож байх хооронд Жимин түүний гарыг шидлээд доош зочны өрөөг хурдтай зүглэв.
Юнги уйлан суух Арамыг тайвшруулан мөрөөр нь тэврэн сууж байлаа. Тэр одоол өөрийнхөө юу хийснээ ухаарах сөхөөтэй болж  юу  хийснээ бодов.Тэнд Арамыг авархаар очин зодолдож байхад өөрийн мэдэлгүй ухаан мэдэрлээ алдан дайрхад Жонгүүг зогсоох гэж оролдох үед өмнөх дурсамжууд ар араасаа хөврөн орж ирсэн. Би бүгдийг санасан. Тэр л үед түүнийг хараад уур хүрэн өөрийн мэдэлгүй ТИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН....
Нэг л мэдхэд тэр цусандаа хутгалдчихсан гаран дээр минь байсан. Би би түүнийг хөнөөчихсөн.
Гэж бодох зуур амьсгал минь давчдан хэн нэгэн хоолойг минь боов. Гарыг нь дагуулан харвал Жимин цав цагаан ямарч харгүй нүдтэй байх бөгөөд сөөнгөтсөн хоолойгоор "чи чи Жонгүүгийг алсан. Чамаас болж тэр үхсэн" гэсээр намайг ханатай хавсарчихав. Толгой өвдөж байна аймшигтай их гэвч түүний үнэн би би л алчихсан шүүдээ түүний өдөөс өөрийгөө хамгаалах эрх ч надад алга...
Арам үүнийг хараад уйлан Жиминийг болиулах гэж оролдсонч хүч нь хүрсэнгүй
Арам уйлсаар чичирсэн гараа өргөн " Жиминаа боль болиоч дээ тэр ямарч буруугүй шүүдээ" гэсээр орилов.
Жимин Юнгиг боох гараа суллан эргээд Арамлуу харав. Хорсол тээсэн харцаар Арамыг ширтэн Жимин гараараа хүзүүг нь  чангаас чанга боон
"чи чи ч бас буруутай чамруу явж байгаад тэд үхсэн чамаас болж тэд нас барцгаасан Лухан эцсээ хүртэл чамайг гэж яваад үхсэн Жонгүүг ч бас чамайг аврах гэж яваад Юнги д алуулсан. Чи л энэ бүхний эх үйсвэр муу шулам" гэсээр түүнийг улам чанга боов.
Чанга чимээгээр дээрээс залуус бууж ирэн Жимин Юнги Арам гурвын байдлыг хараад хөшөө мэт зогсчихов.
Хусог нааш аажим аажмаар зүтгэн "Болохгүй ээ Жимин түүнийг тавь тэднээс болоогүй хараалаас болсон гэдгийг чи бид 2 мэдэж байгаа шүүдээ." Гээд орилон нааш зүглэв.
Арам гацаж түгдэрсээр : У.уу.ч.лаа.рай м.и.ний.б.бу.руу гээд нүүр нь цав цагаан болон сонсогдох төдий шивнэв.
Арамын ийм төрхийг харсан Юнгигийн уур маш их хүрч байлаа. Түүнийг хэн ч гэмтээж болохгүй гэж бодход  хэн нэгэн дотроос минь гарах мэт мэдрэгдэж дээш өндийн Арамыг боох Жиминийг хүчтэйхэн шиг  цохиж авав.
Юнги дээш өндийхөд түүний нүд хоёр өөрөөр гэрэлтэж байв. Нэг нүд нь ногоон бөгөөд эрвээхэй гялалзаж байсан бол нөгөө нүд нь Жонгүүгийн харц шиг байх бөгөөд цагаан өнгөтэй лили цэцгийн дүрс үзэгдэв.
Юнгигийн хоолой солонгорох бөгөөд түүнтэй давхар Жонгүүгийн хоолой сонсогдоход Залуус цочирдсондоо таг хөшчихөв.
Юнги босож ирэн Жиминийг цохиж аваад унасан түүний дээр гаран хайр найргүй цохиж: Чи Арамыг гэмтээж болохгүй түүнд гар хүрхийг би тэвчиж чадахгүй гэсээр маш ихээр уурлаж байв. Юнги аль хэдийн өөрийнхөө хяналтаа алдчихсан нь энэ байлаа.
Жимин Юнгигийн хүчтэй цохилтонд гараа авхад Арам ухаан алдан газар сулбайн унав.
Юнги өөрийн ухаанаа алдан Жиминийг цохиж байхад Хусог гүйж ирэн Жиминийг үхэхээс өмнө Юнгиг холдуулав.
Жимин цусаар ханиалгасаар Юнгируу харан ёжтой инээмсэглээд: Чи чи дараагийнхана байх болно чи дараагийн золиос байх болно та 2 зовж үхэх болно гээд цустай шүлсээ нулиман  муухай инээсээр ухаан алдав.
Юнги салгалсан цустай гараар харсаар дээш өндийн Жиминлүү нэг хараад хойш ухран цустай гараараа нүүрээ даран буланд суув.
Түүний амнаас нэг л үг гарна
Юнги: Би бол алуурчин алуурчин АЛУУРЧИН.
Хусог Юнги дээр ирэн "Үгүй ээ чи үүнийг санаатай хийгээгүй битгий санаа зов гэрээс битгий гараарай Намжүүнаа тэрнийг өрөөнд нь оруул Жин Арамыг өрөөнд нь оруул. Тэхён түргэн дууд" гээд Жиминдээр очин цусыг нь арчиж өгөв. Энд байгаа хүмүүсээс өөрийн гэсэн ухаантай байгаа нь ганцхан Хусог байлаа.
Хусог бүх зүйлийг мэдэж байсан учир хэсэг бодолхийлснээ"Тэхён түргэн дуудсан бол нэг хүнийг олох хэрэгтэй байна. 160см орчим өндөр маш урт өтгөн саарал сахалтай байнга улаан шигтгээтэй таяг тулж явдаг Шинми гэх өвгөнг олох хэрэгтэй байна. Тэр энэ бүхэнг хэрхэн зогсоохыг мэдэж байх ёстой байгээ гэхэд Жиминий талаар мэдэх ёстой хурдал бас тэр домгийн номны талаар судал их эртний өдрийн тэмдэглэл эсвэл туршилтын тэмдэглэл шиг юм байх байхаадаа" гээд Жиминийг өргөн гадаа дуугарах түргэний машинлуу зүглэв .

~Double LIFE~ [-Complete-]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ