Chapter 2

1K 122 10
                                    

Аав маань надад зориулж ажлын өрөөгөө суллаж өгөн бэлтгэлийн өрөө болгож өглөө.

Ээж ч гэсэн надад чадах чинээгээрээ туслаж байгаа бол харин Жуна бэлтгэлийн үеэр орж ирэн намайг шоолохоос өөр зүйл хийхгүй байгаад нь үнэхээр бухимдал төрж байв.

- Чи үнэхээр ингээд л ...

гэсээр Жуна миний хийсэн хөдөлгөөнийг давтан

- Охин шиг байна.

- ААВ! ААВАА! ЖУНА ЭГЧ МИНИЙ БЭЛТГЭЛД СААД БОЛООД БАЙНА.

- Амаа тат Жунин!

- ТЭР САЯ БАС ХАРААЛ ХЭЛ ....

Үгээ гүйцээхээс минь өмнө Жуна миний амыг таглан авч дахиж саад болохгүй хэмээн амлалт өгөн өрөөнөөс гарлаа.

***

- За эхлээрэй!

Аав хаанаас ч юм камер авчраад миний бүжиглэж буй бичлэгийг хийж эхлэв.

Эхний шатны шалгаруулалт өөрсдийн бичлэгээ хийж явуулах ёстой байсан учир ийнхүү хийж байгаа билээ.

Хэдий гэртээ байгаа ч жинхэнээсээ шалгаруулалтанд орж байгаа юм шиг санагдан сандарсаар бүжгийнхээ дундуур хэд хэд алдаж орхих нь тэр.

Аав бичлэгээ зогсоон, миний дэргэд ирж зогсоод:

- Алив хүү минь! Юун тийм хэцүү байгаа юм?

- Мэдэхгүй ээ мэдэхгүй. Би ерөөсөө болилоо.

Хэдэн цаг тасралтгүй хөдөлсөнөөс болж футволка маань хөлсөндөө норж, дахиад эхнээс нь ямар нэгэн зүйл хийнэ гэдэг үнэхээрийн төвөгтэй санагдана.

Аав миний мөрнөөс барьж өөр лүүгээ харуулаад:

- Энхийн цагт хөлс их урсгавал дайны цагт цус бага урсана гэдэг үг байдаг юм. Хэзээ нэгэн цагт энэ бүх хичээл зүтгэлийнхээ хариуг заавал эргүүлж авах болно. Одоо л жаахан хичээчих. Ойлгосон уу?

- За

- Одоо тэгвэл дахиад эхнээс нь эхлэе! эсвэл жоохон амрах уу?

- Хэрэггүй дээ би чадна. Одоо алдахгүй ээ.

Ая явж эхлэхэд би камер байхгүй мэтээр төсөөлөн бүжгээ бүжиглэж эхэллээ. Яг л хэн ч байхгүй өрөөндөө ганцаараа өдөрт яаж бэлтгэл хийдэг байсан шигээ л ...

***

Бидний явуулсан бичлэг SM-д таалагдсан бололтой ямартай ч эхний шатандаа тэнцсэн гэх хариу аавын mail рүү ирсэн байв.

Reality of Kim JonginWhere stories live. Discover now