Chapter 4

871 98 4
                                    

Шинэ сургууль минь тайван амгалан, их сайхан байв. Гэхдээ яг энэ үеэс л би хэн нэгнийг түрүүлж дээр нь гишгэлэхгүй бол тэд намайг өрөвдөлтэй байдалд оруулах юм шиг санагдах нь тэр. 

Тиймдээ ч шинэ ангийнхантайгаа тийм ч их дуугаралгүй, үл тоосон маягтай байдаг байлаа. 

Би тэднийг даврааж болохгүй, бүгд л хумсаа нуусан муурнууд. Нэг л өдөр Санхёг шиг адгийн шаарууд болох болно. 

Хэдхэн цагийн хичээлээ тарчихаад шууд л SM-ийн барилга руу явлаа. Трейний нарын бэлтгэлийн барилга тусдаа байдаг учир энд алдартай хүмүүстэй таарах нь өдрийн од шиг л ховор байх аж. 

Өдөр хоногууд яг л нэгэн хэмээр өнгөрч байв. 

Хичээл ...

Бэлтгэл ...

Хичээл ...

Бэлтгэл ...

Их бэлтгэлийн дараа хоол идэх л сайхан санагддаг байлаа. SM-ийн нэг авууштай тал нь хоол нь үнэхээр амттай байдаг байсан юм. 

Хоолны танхимд сууж байхад, бусад трейний нар шуугилдаад эхлэх нь тэр. Шуугиан гарсан зүг рүү харвал миний үеийнх болов уу гэмээр нэг охин хоолоо авч байгаа нь харагдлаа. Хажууд сууж буй хүүхдээсээ:

- Энэ охин хэн юм бэ? 

- Их алдартай шүү ... 

- Тэгээд? ...

- За байз нэр нь хэн билээ дээ .... Ямартай эгч нь саяхан манай компаниас дэбут хийсэн охидын хамтлагийнх. 

- Эгч нь алдартай болохоор л тэр хэрэг үү? .. 

Намайг гайхан асуусанд тэрээр толгой сэгсрээд ..

- Чи Хан Га Ин-ийг мэднэ биздээ? 

- Тэрнийг мэдэхгүй хүн байдаг гэж үү? 

- Энэ охин бүр жоохон байхдаа тэрэнтэй цуг зар сурталчилгаанд тоглож байсан. Новш гэж ... нэр нь хэн билээ дээ. 

- Аан саналаа саналаа. Лотте-ийн зар сурталчилгаа байсан санагдаж байх чинь. 

Би жүжигчин Хан Га ин-д дуртай байсан. Тэрэнтэй цуг тоглосон гэхээр саналгүй яахав дээ. Гэхдээ тэр охиныг тогтож хараагүй юм байна. 

- ААА ТИЙМ! Жон Сүжон шүү дээ. 

Миний хажууд сууж байсан дадлагажигч чангаар ийнхүү орилж орхилоо. Тэгэхээр тэр охиныг Сүжон гэдэг байх нь ээ. 

Хоолоо дуусах гэж байтал тэр охин тавагтай хоолоо барьсаар ганц сул суудал болох миний урдаас харсан ширээнд ирж суув. Их царайлаг санагдсан учир дуусах гэж байсан хоолоо удаанаар идэж эхэллээ. 

Reality of Kim JonginWhere stories live. Discover now