Chapter 7

796 82 4
                                    

- Би чамайг үзэн ядаж байна!

Бид хоёр хоёул үнсэлцэж дуусчихаад хамгийн түрүүнд хэлсэн үгс минь энэ байлаа.

Сүжон үсээ янзалсаар хойш суугаад:

- Одоо яв даа! Би чамд бага ч гэсэн зүйл заасан гэж бодож байна шүү.

гэв. Би харин суудлаасаа өндийгөөд чимээгүй л гаран явлаа.

- Сайхан амраарай шулам минь!

- Сайхан амраарай чөтгөр минь!

***

Үүнээс хойш бид байнга л уулздаг болов.

Нөгөө юу гэдэг билээ дээ ... муудалцаж танилцсан хүмүүс хамгийн сайн найзууд болдог гэдэг байхаа ...

Тиймээ Сүжон миний хувьд дуртай үедээ уулзаж, болохгүй байгаа зүйлсээ хуваалцдаг нэгэн болсон юм. Тэр айдол болохоор надад тохиолдож буй хэцүү зүйлсийг бусад хүмүүсээс илүү ойлгодог болохоор таалагддаг байх.

Гэхдээ тэр хэдийгээр таалагддаг ч би хэзээ ч түүнийг "найз минь ..." эсвэл ямар нэгэн эелдэг байдлаар дууддаггүй. Ихэвчлэн би түүнийг шулам гэж дууддаг.

Харин тэр намайг ....

Новш гэж дурсахыг ч хүсэхгүй байна.

Би яг одоо түүнийг хүлээгээд галзуурахад ганц хуруу дутуу байв. Тэр өдөр бүр л хэрэгтэй юм шиг дуудчихаад зүгээр л чалчиж суудаг.

Уг нь Солли-г байхад тэр намайг арай цөөхөн дууддаг байсан ч тэрнийг гарсны дараа намайг өдөр болгон дууддаг болсон юм.

Тэрээр бэлтгэлийн өрөөнд хаалга савсаар орж ирлээ. Сүжон маш хурдтай алхан над руу чиглэн ирээд гараа зангидан гар луу минь цохих нь тэр.

- Яаж байгаа шулам бэ?

Би гараа барин ёолсоор түүн рүү муухай харвал тэр хүнд амьсгаадсаар:

- БИ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА! БИ RED VELVET-ийг үзэн ядаж байна.

- Тэгээд уураа надад гаргаад байхдаа яадаг юм?

- Компани-д чамаас өөр зодчихоор хүн олдсонгүй.

Тэрээр гүнзгий санаа алдан миний хажууд лагхийтэл суув.

- Чи яагаад Red Velvet-ийг үзэн ядаад байгаа юм?

- Shinee яагаад та нарыг үзэн яддаг гэж бодож байна тэнэг минь?

Reality of Kim JonginWhere stories live. Discover now