Chapter 1

2.3K 139 11
                                    

- БОС!

- СУУ!

- ГАЗАР ХЭВТ!

- Санхёг~аа чи арай хэтрүүлээд байгаа юм биш үү?

- Чи цуг хэвтэх юм уу?

Тэрний ширүүн өнгөөр ингэж хэлсэнд газар хэвтэх хөвгүүнийг үл ялиг өмөөрөн дуугарсан залуу дэмий л түүн рүү гөлөлзөн хараад чимээгүй боллоо.

Нэвширтлээ зодуулж, энд тэндээс нь цус гаран газар хэвтэх хөвгүүний урд Санхёг халтар кет өмссөн хөлөө урагш сунгаад "долоо" гэх нь тэр.

Үүнд нь цуг явж байсан хөвгүүдийн тал нь бахдалтай нь аргагүй инээж харин зарим нь дотроо буруу гэдгийг нь мэдэж байсан ч чимээгүй л тэр хөвгүүнийг ажиглан зогсоно.

Өнөөх л халтар кет өмссөн хөлөөрөө толгой нь манарч арай ядан амьсгалж буй хөвгүүний толгойг өшиглөөд дахин "долоо" гэж чангаар хэллээ.

Ажиглаж зогсож байсан хэдэн хөвгүүд дундаас нэг нь тэсээгүй бололтой Санхёг гэгч залууг хойш нь түлхээд:

- Одоо болно!

- Яасан чи ч гэсэн тэрэнтэй адилхан болмоор байна уу?

- Наадах чинь үхчихвэл бид нарт л гай болно. Дараа! ... Дараа чи хүссэнээ хийлгэ.

Санхёг доош суугаад газар үхлүүт хэвтэх хөвгүүний үснээс зулгаан бага зэрэг дээшлүүлээд чихэнд нь:

- Жунин~аа чи энд юу болсон талаар хэн нэгэнд хэлэх юм бол юу болохыг мэдэж байгаа биз дээ. Хэрвээ хэлчихвэл эгчид чинь л муу зүйл болох болно шүү.

Тэрээр ингэж шивнэсэнийхээ дараа өөрийнхөө хэдэн дагуултайгаа эргэн тойрноо нэг шалгаж харчихаад алга болов.

Тэгтэл тэднийг явахыг хүлээж байсан бололтой нэгэн охин булангаас чичирсээр гарж ирэн газар үхлүүт хэвтэх Жуниний дэргэд очоод нэг татаж үзээд гар утсаа гаргаж ирэн "119" рүү залгалаа.

***

- Ээждээ юу болсоныг л хэлчих!

- Юу ч болоогүй ээ!

Өвдөлтөндөө өөрийн эрхгүй ярвайж орхилоо.

Жуниний ээж эмнэлэгт ирэхдээ хүүгээ хараад золтой л цус харвачихсангүй.

Түүний нэг хавирга хугарч, дотуур цус алдан, нүүр нь авах юмгүй болжээ.

Сургуулийн ойр орчимд болсон хэрэг болохоор сургуулийн багш нар болон цагдаа нар Жуниний хэвтэж буй өрөөнд орж ирээд байгаа нь энэ.

Reality of Kim JonginWhere stories live. Discover now