Chapter 10

1.1K 91 6
                                    

Би уурссандаа хэнийг ч хамаагүй багалзуурдмаар санагдаж байв.

Ганцхан хоног мөнгө явуулахгүй хоцорсны төлөө бичлэгийг минь Ким Сүжон руу явуулчихаж. Бид хоёрын арай гэж тогтож буй харилцаа маань үүнээс болж сүйрэх нь байна шүү дээ.

Гагцхүү олон сарын хугацаанд нууцаар ч болтугай болзсон учир Сүжон миний бичлэгийг тараалгүй ойлгож, хайрлах байхаа л гэж найдаж байна.

Арай гайгүй тайвширч байтал утсанд дахин нэг зурвас ирэв. Энэ гэхдээ Жуна эгчээс байсан юм.

Жунин юу болоод
байгаа юм?

Яасан?

Надад бичлэг
ирсэн.

Юу?

Эгчээ битгий
өөр хүнд үзүүлээрэй

Би юу гэж
үзүүлэх юм бэ.
Цагдаад мэдэгд
Жунин.

Хэрэггүй ээ
эгчээ. Цагдаад
өгчих юм бол
бичлэг хаа сайгүй
тарчихна.
Би өөрөө зохицуулах
болохоор та оролцох
гэсний хэрэггүй.

Эгчээс дахин зурвас ирсэнгүй. Энэ удаад тэрний нэхсэн мөнгө хэтэрхий их байсан учир олоход хүндрэлтэй байсан юм.

Би мөнгө олох олон гарцын талаар бодож үзсэн ч олигтой санаа толгойд орж ирсэнгүй.

Орон дээрээ бодол болон хэвтэж байхад өрөөний хаалга онгойн Кристал орж ирэх нь тэр.

Тэрний уруул бага зэрэг шалбарч, үс нь арзайн, нүднийх нь будаг урсчихсан байлаа. Би санаа зовсоор түүнийг орон дээрээ суулгачихаад өрөөнөөсөө гаран дормоо нэг шалгаж үзэв.

Манай хамтлагийнхан байхгүй байгаа бололтой байшин анир чимээгүй.

К, М хоёрын дорм тусдаа байдаг учир тэднийг хүрээд ирэх вий гэж санаа зовох шаардлага байсангүй. Учир нь К-ийн ихэнх гишүүд бараг л дорм доо байдаггүй хаа нэг тийшээ алга болчихоод хамтлагаараа цуглах ёстой чухал үйл ажиллагаанууд дээр л энд ирдэг билээ.

Би буцан өрөө рүүгээ орон хаалгаа хаачихаад Кристалын дэргэд очиж суув.

- Чи яаж орж ирсэн юм?

- Менежэрээс кодыг нь асуучихсан юмаа.

Reality of Kim JonginWhere stories live. Discover now