Chapter 3

926 83 6
                                    

SM-тэй гэрээ хийсний дараа аав надад хэд хэдэн урлагийн сургуулийн танилцуулга болон нинтендо-той цуг өгөв.

Надад тэр муухай сургуулиас шилжиж л байвал хаана сурах нь хамаагүй байсан юм.

Аавд та өөрөө мэдээд сонгочих гэж хэлээд сургууль руугаа зарим зүйлсээ авчрахаар явлаа.

***

Ангийн багшид шилжих гэж байгаагаа хэлвэл надад итгэсэнгүй.

Би тийм худалч харагдаад байгаа юм байхдаа.

Ямартай ч аав бичиг баримт зэргийг ирж авна гэдгээ хэлээд багш нарын өрөөнөөс гараад, шүүгээнээсээ бэлтгэлийн өмд, цамц, гутлаа авав. Бас хэдэн дэвтэр.

Сүүлийн өдөр гэж бодоод хичээлдээ суухаар шийдлээ. Сүүлийн цаг дээр би ангийнхандаа шилжих тухайгаа хэлвэл тэдний зарим нь гуниглаж, зарим нь тоосонгүй.

Уйтгартай хичээлүүд ар араасаа орж суудал дээрээ суусаар л ....

Сүүлдээ завсарлахгүй болохоор нь хичээлдээ суух шийдвэртээ харамсаж ч эхлэх шиг.

Ашгүй сүүлийн цагийн хонх дуугарч нэг юм суудлаасаа ховхорлоо.

Ёоххх хөшиж үхэх шахлаа.

Ангиас гараад гарах хаалганы зүг явж байтал Санхёгтой таарах нь тэр.

Ямар гайгаараа энэнтэй таарчихваа. Ёстой ядаргаатай юм.

- Өөө Жунин! Сайн хүн санаагаараа гэж гараад ирэх шив. Мөнгө байна уу?

Одоо бодоод байхад энэний тэнэг үгэнд ч итгэх гэж дээ. Энэ нусхай яаж эгчид минь гай болж чадах юм. Тэгээд ч эгч сургуулиа төгсөхөд хэдхэн сар үлдчихсэн, дээрээс нь найз залуутай болчихсон болохоор энэ муу ойртож чадахгүй байх.

Зориг орон түүний өөдөөс:

- Чамд өгөх мөнгө байхгүй.

Тэр над руу сониучирхан харж байснаа:

- Үхэхийг хүсээ юу?

Намайг яг өөдөөс нь үг хэлэх гэж байтал тэдний хэдэн дагуулууд болох хэдэн хөвгүүд гүйж ирэн хажууд нь зогсоод, нэг нь Санхёгийн чихэнд нэг зүйл шивнэлээ.

Reality of Kim JonginWhere stories live. Discover now