- Дахиад л нөгөө дугаараас чинь үү?
Сүжон бид хоёр SM-ийн амралтын өрөөний буйдан дээр сууж байтал дээрийн дугаараас хачин үгтэй зурвас ирлээ.
Энэ явдал сүүлийн үед байнга давтагдах болсон учир ихээхэн ач холбогдол өгч байв.
- Тиймээ
- Дугаараа солих юм уу?
- Тэгж байгаад л завтай үедээ сольчихноо .. Эсвэл дугаарыг нь блок хийж болох юм.
- Ммм ...
Бид хоёр тус тусын зүйлсээ хийсээр байж байтал утсанд дахин нэг зурвас ирэх нь тэр.
"Хариу бич л дээ Ким Жунин уйтгартай байна ... Эсвэл Кай гэх ёстой юу?"
Энэ удаад хөмсөг минь зангирч эхлэв.
"Хэн бэ?"
"Ямар уйтгартай асуулт вэ? Хоёулаа тоглоом тоглох уу? Миний нэр С-ээр эхлээд Г-р төгсдөг. Чиний хамгийн дургүй хүрдэг зүйл чинь. Би хэн бэ?"
Би хэсэг бодолхийлсэн ч толгойд юу ч орж ирсэнгүй. Тоохгүй орхихоор шийдэн утсаа airplane mode дээр тавих гэж байтал утсанд дахин нэг зурвас ирлээ.
"Ингэвэл илүү ойлгомжтой болох байх ... их дурсамжтай зураг юм шүү"
Зурвасаар ирсэн зураг бүрэн уншиж дуусах хүртлээ нэлээдгүй хугацааг авав. Эхнээсээ эхлээд уншиж байх бөгөөд үнэхээр муу чанартай байлаа.
Тиймээ яалт ч үгүй ...
Яалт ч үгүй манай хуучин сургуулийн дүрэмт хувцас байна.
Зургийн дөнгөж тал нь уншсан ч би тэндээс хуучин сургуулийнхаа логог таньж чадахуйц байв.
Биш байгаасай ... биш байгаасай ...
Намайг хөлөө ачин суугаад өвдөгөө тэврэн, хумсаа мэрэн сууж байтал Сүжон над руу гайхан харах аж.
- Кай .. зүгээр үү?
Тэр миний утас руу өнгийх гэж оролдвол би бушуухан зайлж, буйдангаас босож амжлаа. Учир нь тэр зураг бүтнээрээ ирчихсэн байсан юм.
Миний хэзээ ч дахиж санахыг хүсдэггүй хар бараан мөчүүдийг багтаасан хараал идсэн зураг ...
- Юуг тэгтлээ нуугаад байгаа юм?
- Ю-юу ч бишээ! ... би утсаар ярьчихаад ирье!
Амралтын өрөөнөөс гараад дуу бичлэгийн студи руу гүйв. Ашгүй хэн ч байхгүй байх бөгөөд хүн байгаа эсэхийг сайн нягталж харчихаад хаалгаа сайн гэгч нь түгжлээ.
YOU ARE READING
Reality of Kim Jongin
Fiksi PenggemarReality of EXO-ийн цуврал. Just focus Kim Jongin's dark side.