Бид SM-ийн өчнөөн олон трейний нараас шалгарах магадлалтай хэмээн тооцогдон тусдаа байрлацгаах болов.
Надтай нийлээд яг 32 хүүхэд.
Би яаж энэ жагсаалтанд орсноо өөрөө ч бодоод олсонгүй. Гарцаагүй баярлах ёстойгоо л мэдэж байна.
2011 оны он дуудаагүй байхад айлчлан ирж, би аль хэдийнээ 17 нас хүрлээ. SM-ээс олигтой хариу хэлэхгүй байгаа учир би "хэрвээ бүх зүйл дордвол" гэх төлөвлөгөө боловсруулж эхэлсэн юм.
Хэрвээ тэд намайг дебут хийлгэхгүй бол ахлах сургуулиа төгсчихөөд 1 жил өнжсөний эцэст дахин элсэлтийн шалгалт өгч болох юм. Эсвэл магадгүй хувийн бүжгийн студи нээх гэж үзэх ч юм уу ....
Давчуухан, олон хүнтэй дотуур байрандаа байхыг хүсээгүй учир тоглоомын талбай дээр ирээдүйгээ бодон, тэнгэр ширтэн ийнхүү сууж байгаа минь энэ.
Ард хүний хөлийн чимээ дуулдахад хэн нэгэн нь наашаа ирж байгаа юм байхдаа гэж бодогдлоо. Гудамжаар өнгөрч яваа явуулын хүн байх гэж бодоод тийм ч их тоолгүй, суусан савлуураа аяархан хөдөлгөн ахиад л тэнгэр ширтлээ.
- Наадах чинь хүүхдийн савлуур, чамайг дийлэх юм болов уу даа?
- Миний жин 5-р ангийн хүүхдийнхээс ялгаагүй л байна.
Би тэр хүнийг хоолойныхон өнгөөр л таньсан тул гүнзгий санаа алдаад хариу хэлэв.
Тэр ч бас туранхай бие нь дээрээ томдсон хүрэм өмсчихөн байх бөгөөд миний хажуугийн савлуур дээр суух нь тэр.
- Таныг дийлэх юм болов уу даа?
- Чамайг дийлж байгаа бол намайг ч гэсэн дийлнэ гэсэн үг.
Би ард байгаа бидний дотуур байр гэж нэрлэгдэх нийтийн орон сууцны 7 давхар луу харав.
- Энэ жижигхэн байранд, хоол унд ч хомс дээрээс нь янз янзын олон хүүхдүүтэй байхаас залхаж байна.
- Тэсдээ дүү минь. Хэзээ нэгэн өдөр заал шиг том өрөөнд, идье гээд ч орохгүй их хоол хүнстэй байх цаг ирнээ!
- Ахх ... та хичнээн өлөн сонсогдож байгаагаа мэдэж байна уу?
Бид хоёр хэсэг инээлдээд энэ маань Жүнмён ахын санаа алдалтаар зогслоо.
- Би энэ үгийг өөртөө 5 жил давтаж байна. Дахиад нэг жил өнгөрөхөд 6 дахь жил минь болох нь.
- Би тэгвэл 4 жил ....
Жүнмён ах "даарч байна" хэмээн савлуураас босоод буцаад байр луугаа алхах аж. Харин би араас нь чимээгүй түүнийг ажиглан сууна.
YOU ARE READING
Reality of Kim Jongin
FanfictionReality of EXO-ийн цуврал. Just focus Kim Jongin's dark side.