Гоо үзэсгэлэн,төгс төгөлдөрийн дээд уян налархай бие.
Хүсэл,мөрөөдөл,инээд хөөр,аз жаргал,эрх мэдэл бүхэн түүний хөл доор бөхийнө.
Түүнийг тайзан дээр бүжиглэж эхлэх үед хүмүүс дор дорноо нам гүм болж,зөвхөн түүний сайхныг л бишрэн зүрх сэтгэлээ зориулахад бэлэн мянга мянган залуус хүрээлнэ.
Од тэнгэрт түгжээ.
Тайзны хөшиг балетийн уянгалаг аянд тэврүүлэн вальс эргэнэ.
Мичид хөлөн тушаа нь оршиж,огторгуйн түм буман эрхэс зөвхөн түүнд бүүвэйн дуу аялана. Бэлхүүсээ чангалан дэрвэгэр бошинзоороо гоёод, тэгш сайхан хөлөөрөө нааш цааш нь хөдөлгөж аялгуу айзам, эгшиг нот бүрээр амьдралын агаарыг сэлбэж , өглөөнөөс үдэш хүртэл өнөөх тайзнаа л эргэлдэнэ.
Үзэгслэнт бүсгүйд дурласан араатны зүрх түүний төлөө цохилж байна.
Тэр цагаан хунгийн төгс төгөлдөр гоо үзэгслэнг нэг нэгэнгүй бишрэн ширтсээр.
Тоглолт амжилттай өндөрлөн үзэгчид алга нижгэнүүлэн ташиж, сэтгэлийнх нь хаалгыг нээдэг тэр хонхыг бүгд зэрэг дарна.
Түүнийг тойрон цэцгийн баглаанууд түм бумаараа эргэлдэнэ.
Тоглолт өндөрлөн үзэгчид цөм гарсны дараахан үзэгсгэлэнт цагаан хунгийн өмнө зогсох араатан түүний төлөө мишээнэ.
Түүний гэрэлтсэн инээдийг хардаг цөөхөн хүний нэг бол" Юса".
Жимин : "Чи дахиад л миний зүрх сэтгэлийг зөвшөөрөлгүй өөрийн болгочихлоо"гэсээр түүний булбарай гарыг бөхийн үнсэнэ."Таны зүрх сэтгэлийг зөвшөөрөлгүй өөрийн болгосон бол өршөөгөөрэй!"Гоёмсог дэрвэгэр бошинзныхоо хормойг барин урт тэгш хөлөө солбин бөхийнө.
"Хатагтай таньтай хамт зоог барьж болохсон болов уу?"
"Мэдээж" гэж хэлэхэд нь Жимин түүнд ойртон бэлхүүсээр нь тэврэн булбарай уруулыг өөрийн уруултайгаа нийлүүлэн шуналтай гэгч нь үнсэнэ.
●Жонгүүг●
Энгийн хүмүүсийн хэр барагтай очдоггүй дээд давхрагынхан ордог гэмээр тансаг зэрэглэлийн гял цал хийсэн зоогийн газарт Жонгүүг бяцхан охиныг дагуулан орсон нь энэ байв.
Орж ирсэн газрын орчин нь охины хувьд үнэхээр гайхалтай сайхан байсан ч "Танихгүй хүнийг дагаж явж болохгүй"гэж хэлдэг ээжийнхээ захиасыг мартсандаа харамсана.Ийм зүйл хийж болохгүй гэдгээ мэдэх ч гэсэн хүүхэд юм хойно амттай зүйлд дурлалгүй л яахав Жонгүүгийн авч өгсөн хоолыг амтархан иднэ.Энэ үед Жонгүүг түүний өхөөрдөм байдлыг ажин нууцхан инээмсгэлэж байлаа.
● Жонгүүг ●
Тэр яагаад ийм эгдүүтэй юм бэ?
Түүний нүүр нулимс,шороотойгоо хутгалдан харагдах нь бүүр ч эгдүүтэй юм.Түүнийг хэсэг ширтэн суусаар
"Чамайг хэн гэдэг юм бяцханаа"
гэж эгдүүцэн хэлэхэд охин
"Муёон,Ким Муёон
гэдэг.Харин таныг хэн гэдэг юм?"
амаа ангалзуулан хэллээ.

YOU ARE READING
Tell me! How I dIe?
Action"Гэмт хэргийн түүхэнд томоохон нэртэй бүлэг хөлсний алуурчид нууцлаг хүний удирдлагын дор аллагаа явуулдаг ба тэднийг "BT21" гэж нэрлэдэг.Одоогоор тэднийг ангуучилахаар цагдаа нар шилдэг баг болох"Ka×t" багаа явуулсан бөгөөд хөлсний алуурчдыг мөрдө...