10.

245 24 4
                                    

"Хусог яг одоо хаана байна?"

"Тэр новшийн гэрийнх нь гадаа."

"Хусог битгий тэнэг үйлдэл хийгээрэй.
Гуйя.Дараа нь юу болохыг мэдэж байгаа биз дээ.Арга хэмжээ авна гэсэн болохоор янз бүрийн зүйл битгий хий.Тэр бидэнд урхи тавьж байна.
Гараа л бузарлах болно."

"Чиний хамгийн хайртай нэгнийг хэн нэгэн юу ч үгүй зэрэмдэг үхтэл болгочихоод гэрийн чинь үүдэнд эрхтнүүдийг нь уутлаад тавчихсан байвал чи юу хийж чадах вэ? Надад ямар аймшигтай байгааг төсөөлөөд үз!Тэр новшийг ижилхэн зэрэмдэг амьтан болгох болно." гэсээр яриа өндөрлөж Хусог утсаа өмдний халаасандаа хийв.Тэрээр зоригоо чангалах гэж цүнхнээсээ шилтэй архи гарган авж задлан нэг амьсгалаар архийг шилнийх нь талаар таттал нь ууж орхилоо.Саравчин дээр гаран суусан Хусог үдийн нарнаас шөнийн дунд хүртэл зөвхөн урдаа байх байшингийн цонхыг л тас ширтсээр бугуйн цагаа харан уруулаа хазан зэвүүнээр инээв.Гарт байх цүнхээ газар шидсэний дараахан үсрэн нэг өвдгөн дээрээ буун боссоор
"Чөтгөр чамайг ивээг" гэж хэлэн цүнхээ нэг мөрөндөө үүрэн урдаа байх байшингийн зүг алхлаа.
Тэр шуудхан л цүнхээсээ нэг түлхүүр гаргаж ирэн хаалгыг онгойлгочихоод дахин цүнхнээсээ хутга аажмаар гаргаж ирэн хаалгыг хаан харанхуй,чимээ аниргүй гэр дотор зөвшөөрөлгүй зочин болон орж ирэв...

Залуу унтах гэсэн боловч муу зөн совиндоо автан унтаж үл чадан хөрвөөнө.Орноосоо босон ус уухаар зочидын өрөө лүүгээ орон хөргөгчнөөсөө савтай ус гарган авч уув.Гэнэт гэрийн утсанд нь дуудлага ирсэнд залуу цочин ууж байсан усаа цацлаж орхив.Тэр ихэд уурсангуй
"Дахиад юу хүсээд байгаа юм бэ?Хэлснийг чинь гүйцэтгэсэн болохоор намайг тайван байлгаад өг" хэмээн хашгиран утсаа саван чангаар орилоход хажуухан талд нь хэн нэгний хөхрөн инээх дуулдан дуугаа хураан толгой хажуулдав.Энэ үед Хусог гэрийн эзний буйдан дээр налайн
суун хутгаа эргүүлэн тоглож байлаа.Хусогийг харсан залуу ихэд цочирдохтой зэрэгцэн үнэхээр их айдсыг мэдрэн Хусогт хандан
"Х.х.хэн бэ?"
хэмээн орилоход Хусог дооглонгүй инээсээр босож ирэн түүнлүү бага багаар алхлан "Чиний зэрэмдэг болгож орхисон хүний чинь сайн найз.Чамайг олох болно гэж хэлсэн байх аа.Эцэст нь чи миний өмнө зогсож байна.
Баярлах хэрэгтэй юү? Бухимдах хэрэгтэй юү?"
гартаа байх хутгаа дээш шидлэн тоглосоор хэлэв.

"Би,би алахыг хүсээгүй.Үнэн шүү!"
ээрч муурсаар хэлнэ.Түүнийг ойртох тутамд арагш алхсаар эцэст нь нуруу нь хананд тулав.Юу хийхээ ч үл мэдэх залуу бурханд итгэдэггүй хэр нь бурхнаас аврал эрэн зогсоно.

Tell me! How I dIe?Where stories live. Discover now