9.

303 25 7
                                    

2015 он:

"Чи үнэхээр буруу ойлгоод байна шдээ Жонгүүг аа намайг сонс л доо"

"Дахиад л өнөөх худал үгсээ урсгах гээеү.Бас л миний буруу болж таарах уу?,дахиад л чамаас уучлалт гуйн аргадах хэрэгтэй юү?"

"Үгүй ээ.Жонгүүг аа намайг сонс л доо тэр хүн...тэр хүн ердөө л манайхаас судалгаа авах гэж орж ирсэн шүүдээ"

"Судалгаа авах гэж орчихоод чамтай завхайрдаг болж таарах нь ээ!"

"Үгүй ээ! Жонгүүг аа надад итгэ л дээ"
Байшинг энэ тэндгүй хагарсан шил сав,хөглөрсөн хувцаснууд дүүргэнэ.
Хууртагдсан залуу,хуурсан бүсгүй.
Энэ явдал өмнө нь хэд хэдэн удаа давтагдаж байсан ч тэр эмэгтэйг алдахыг хүсээгүй.Эцэст нь өөрөө буруутан болж,өөрөө өөрийгөө зүххэд хүрнэ.Үүнийг Жонгүүг мэддэг хэрнээ түүнийг уучилсаар ирсэн.Гэвч энэ удаад Жонгүүг үнэхээр залхсан
бололтой.Жонгүүг түүний мөрийг барин сэгсэрсээр"Яагаад чи үнэн ээ хэлээд уучлалт гуйж болохгүй гэж.
Чиний төлөө үхэхэд ч бэлэн намайг яагаад ингэж өрөвдөлтөй байдалд оруулдаг юм бэ?"хэмээн хашгирав.
Хацраар нь даган урсах нулимсыг харахад л Жонгүүг түүнд хэр их хайртайг мэдрүүлэх шиг.Түүний нулимсыг харсан бүсгүй хуурамч сэтгэлээ түүнд ойртуулж чангаар тэврэн үнсэв.Гэвч Жонгүүг үүнд хууртсангүй түүнийг өрөөсөө түргэхэн холдуулан бүсгүйлүү тас ширтэж орхив.Жонгүүгийн харах харц хором тутамд өөрчлөгдөн удалгүй түүний гунигтай гүн харц эмэгтэйг барьж идэх шахам аймшигтай болон өөрчлөгдсөн байлаа."Салъя"тайван бөгөөд удаанаар хэлэх Жонгүүгийн үгийг сонссон бүсгүйн нүднээс нулимс урссан чигээр толгой сэгсэрлээ.

Хэрэв цаг хугацааг ухрааж болдог байсан бол бидний анхны болзоолуу эргэн очмоор байна.
Чи минь ямар үзэгслэнтэй юм бэ?
Гэхдээ энэ төрхийн цаана
аймшигтай худал хуурмаг нуугдсан гэдгийг мэдээгүй явсаар иржээ.
Чи намайг хуурсан.
Цаашлаад хуурдаг болсон.
Би тэвчсэн.
Чамд хайртай болохоороо.
Чамайг худлаа ярих тоолонд зүрхэн дэх шарх минь нэгээр нэмэгддэг болсон.
Чамайг зогсох байх гэж итгэсэн.
Гэвч итгэлийг минь чи цаас мэт уран хаялаа.
Дахиж "Уучлаарай" гэж хэлж чадахгүй.
Дахин чиний өмнө сөгдөхөөс залхаж байна.
Би үргэлж айдаг.
Миний мэдэрч буй мэдрэмжийг чи адил мэдэрдэг болов уу гэж?
Шаналал?
Би эндүүрч явсан.
Учир нь чи минь аль хэдийн өөр нэгнийх болсон.
Үүнийг мэддэг хэрнээ зөвхөн миний хайрын эзэн хэмээн өөрийгөө тайтгаруулдаг би үнэхээрийн өрөвдөлтөй нэгэн юм.
Дахиж хэзээ ч дурлал гэх нүглийг өөртөө ойртуулахыг хүсэхгүй байна.•

Tell me! How I dIe?Where stories live. Discover now