11.

265 21 4
                                    

Яг одоо тэд Пак эзний эдлэн газрын зүг хурдтайгаар гишиглэнэ.Тэднийг ямар ч шалтгаангүй дуудсанд багахан сэжиглэж байсан ч Хусог яг юу болох гээд байгааг сайн мэдэж байлаа.
Эдлэн газарлуу ойртох тусам тэдний сэтгэл дотор хуй салхи дэгдэж байлаа.
Багадаа энэ харанхуй ертөнцөөс хамтдаа зугтах гэж оролдсон ч эцэст нь үхтлээ зодуулж дууссан.Ийм л болохоор тэд дургүй байсан ч хэлсэнг нь дуулгавартайгаар хүлээж авдаг болсон учир.

Удалгүй тэднийг биерхүү биетэй хамгаалагч гэмээр хар хослол өмссөн залуучууд харсаар зогс хэмээн дохин залуусыг машинаас буулгаад
"Дагаад яв" хэмээн хэлэн цааш харан алхав.Тэд харанхуй хонгилоор явсаар эцэст нь нэгэн хаалганд тулж ирэхэд Пак Сэк тэднийг орж ирэхийг мэдсэн мэт хаалгаа нээн дотогш орохыг урив.
Хаалгаар нь ороход л нэвширсэн цусны үнэр,том хэр нь бүдэг гэрэл,овоолсон сүрлүүд,ханан дээр сийчсэн үгс зэрэг нь тэдэнд үнэхээрийн ойр санагдаж байсан боловч энэ дурсамжийг толгойдоо нэвтрүүлэхийг хүссэнгүй хурдхан шиг л яагаад дуудсан учрыг мэдэн явахыг хүсэж байлаа.

"Яах гэж дуудсан юм?"
хэмээн Шюга хэлсэнд эзэн нь дооглох маягаар инээн араасаа том хар цүнх гаргаж ирэн тэдний зүг яг л золбин нохойнд яс хаяж өгөх мэт шидлээд
"Наадах аа нээгээд үз"
гээд ирүүгээ өргөлөө.Намжүүн тэдэнлүү нэг харчихаад цүнхтэй зүйлийг нээж үзэхээр урагш алхав.
Намжүүн багахан уулга алдан нүд нь бүлтрэх шахам болсоор залууслуу харахад тэд яг юу байгааг нь мэдэхгүй ч их л ноцтой зүйл байгааг нь Намжүүний харах харцнаас нь мэдлээ.

Боодол боодлоор нь замбараагүй байрлуулсан их мөнгөнүүдийг Намжүүн энэ амьдралдаа үзэж байгаагүй хэр нь өнөөдөр бодитоор үзлээ.

"Энэ юу юм?" гэж Намжүүн ширүүхэн асуухад түүний урд зогсох Пак Сэк
"Ажлын хөлс" шуудхан л хэлж орхисонд тэд ойлгосонгүй
"Ямар ажил хийсэн гэж өгч байгаа юм?"
хэмээн хөвгүүд асууваас тэр Хусоглуу харан инээчихээд
"Талархаж байна Хусог"
гэж хэлэн цааш явахад
Хусогийн уур уцаар дээд цэгтэй хүрэн түүнийг алчихмаар санагдаж байсан ч бие нь үл хөдлөнө.Намжүүн доош суун цүнхтэй мөнгийг авах гэтэл Хусог
Намжүүний ард нэг л мэдэхэд оччихсон арагш түлхэх нь эсэргүүцэж байгааг илтгэж байлаа.
"Энэ бохир мөнгийг шатаах хэрэгтэй"
түүнээс цүнхийг булааж аван яаран босон хаалганы зүг явах гэтэл Намжүүн түүний гарыг хүчтэй татан авж "Чи галзуу юм уу? Шатаана гэнээ? Чи ямар хүнтэй зууралдснаа мэдэж байгаа биздээ хурдхан зээлсэн мөнгөө буцааж өгөх хэрэгтэй" Хусогийн гарнаас цүнхийг булаан аван хөвгүүдлүү шидэхэд Жонгүүг барьж аван цүнхийг онгойлон үзэхэд уйтгар гунигаар дүүрсэн харц нь хормын дотор өөрчлөгдөн улмаар багахан инээмсгэлэл тодруулан хөвгүүдэд мөнгийг харуулав.
-Хайр бус мөнгө түүнд баяр баясал,аз жаргал,инээд хөөрийг бэлгэлэх шиг тэр санасан.Түүний шунал,хүсэл нэмэгдэхийн зэрэгцээ тэр өөрийгөө араатан болгож байсан.Хэмжээ хязгаараа давсан эрх мэдлүүд түүний дор бөхийнө.
Гэвч энэ түүнд хангалттай санагдаагүй.
Түүний шуналыг хэн ч зогсоож чадаагүй.
Дахин хүссэн.
Бохир мөнгийг.
"Бохир мөнгийг бохир аргаар л олдог юм"
Тэр татгалзсан.
Энэ хариултаас.
Гэхдээ түүний бие дахин шаардах болсонд тэр тэвчсэнгүй зөвшөөрсөн
Тэр яг л хүзүүнээсээ гинжлүүлсэн зэрлэг нохой шиг болж эхэлсэн.
Эзнийхээ хүслээр бүхнийг сүйтгэн оронд нь шагнал авдаг болсон.
Гэхдээ Жонгүүг ганцаар алхаагүй.

Tell me! How I dIe?Where stories live. Discover now