6.

361 35 5
                                    


Жин
Хоёр хоног харавсан сум мэт хурдан өнгөрөв.Бид өглөө эртлэн босон авж явах зүйлсээ бэлдэн гарч Пак эзний амьдардаг орд харш гэмээр гэр лүү нь яаравчлан хөдлөнө.
Хосолсон мэт хар хувцаснууд,хурдны машинууд,сүртэй гэгч нь барьсан цүнхнүүдийг
өөр нэгний нүднээс аживал таатай зүйл харагдахгүй нь тодорхой.
Чимээ аниргүй Сөүлийн өглөөг бид сэрээх шиг машиныхаа хаазыг тултал нь гишгэн,чанга гэгч нь транс тавин явсаар сүрлэг том байшингийн гадаа ирлээ.
Үүдээр нь ороход нэвт эмэгтэй хүний анхилуун үнэр үнэртэнэ.
Цааш явцгаах юм бол зочдын өрөөнд Пак эзэн ширээний цаадах том буйдан дээр хундага дарс барин эмэгтэйчүүдээр хүрээлүүлсэн харагдана.

Жонгүүг
Буйдан дээр нүцгэн хүүхнүүдээр хүрээлэн суух Пак эзэн бидэн лүү ойртон ноцтой гэгч нь ярьж эхэллээ.
Хэдийгээр Пак ах бидэнтэй чухал хэргийн талаар ярилцан суух ч бодолдминь,чихэнд минь,нүдэнд минь өнгөрсөн үйл явдлууд сийлэгдсээр.
Өнгөрсөнд
Охиныг дагуулан явсаар ойр байх савлуур дээр очин охиныг суулгаад өөрөө доош явган суун охинтой ярилцав.
Энэ бяцхан охины сэтгэл хэр хэцүү байгааг би юу юунаас ч илүү мэднэ.
Ийм ч учир энэ охинд туслахаар болсон байх.
-Ингэхэд ээж чинь чамд явахаасаа өмнө ямар нэгэн зүйл хэлсэн үү? гэхэд охин гэмшилтэйгээр толгой сэгсэрлээ.
Надад мэдэх ёстой зүйл олон байсан учир их асуулт тавимаар байна.
-Чи гэрийнхээ хаягийг мэдэх үү?

-Мэднэ ээ.Гэхдээ манай гэрт хүн байхгүй байгаа л даа.

-Ах нь ээжийнх нь талаар илүү ихийг мэдмээр байна.Тэгж байж ээжийн чинь хаана байгааг мэдэх боломжтой.Ярьж өгөх үү?"гэхэд охин итгэлээр дүүрэн гэнэн харцаар харан
"Нээрээ юу?" Би ч толгой дохив.

"Аан та манай ээжийн талаар мэдмээр байгаа юм уу?"

"Зүгээр л яриад өг"

"Надад эмээ,өвөө,аав байхгүй,харин би нэг нагац эгчтэй.
Тэр үнэхээр муухай ааштай.
Ээж бид хоёрыг шөнө болгон ирж зовоодог байсан болохоор ээж нэг өдөр эгчийг гэрээсээ хөөчихсөн.
Заримдаа ээжтэйгээ хамт Жиён эгч дээр очдог.
Гэхдээ би Жиён эгчийнд
очихыг хүсдэггүй.
Тэдний зооринд аймшигтай том хулгана байдаг."
гэхэд нь би инээх аядахад охин гайхсан янзтай

"Аймшигтай биш байна гэж үү?"

"Чи яагаад ийм гэнэн юм бэ?
Ээж чинь чамд танихгүй хүн дагаж явж болохгүй гэж сануулдаггүй юм уу? бас томчуудын ярианд битгий итгэж бай л даа"
хацрыг нь чимхвэл

Tell me! How I dIe?Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin