8.

276 29 4
                                    

Тэд эргэн тойронд сэжиг үлдээлгүй саатуул хэмээн Жинийг үлдээн залуус өөрсдөө дээш явцгаалаа.Хамгийн дээд давхарт ганцхан хаалга байх бөгөөд баруун буландаа камер суулгасан байх ажээ.Намжүүн залуусд хандан "Багуудаа өмсөцгөө"
хэмээн хэлэхдээ өөрийнхөө багийг ч өмсөөд амжлаа.Тэхён цүхэн дэх хар савхин бээлийгээ авч өмсөөд бас нэгэн цохиур гэмээр зүйл гаргаж ирэн хананд байрласан камерлуу гартаа байсан цохиураа хүчтэй гэгч нь шидчихэв.Бутран унах шилнүүдийг харан тэд жаахан ч болтугай тайвширсан бололтой,харин Тэхён дахин камер байгаа эсэхийг шалган эргэн тойрноо гүйлгэн харна.
Үүний дараахан Намжүүн хар хослолынхоо энгэрийн халааснаас гялгар цагаан карт гаргаж ирэн карт зурах хэсэгт гүйлгэчихээд тэдэнд өөрийн алгаа харуулан цохь гэж дохилоо.

Тэд харин Намжүүний алганд биш сүрдмээр зэвсэгнүүддээ анхаарал хандуулсаар.
   •••
"Тэд алга болчихож" гэсэн гэнэтийн хашгираанаар яриандаа халсан бүсгүйчүүд ухаан орон алуурчдыг байгаа хэмээн найдан ажигласан ч тэд байсангүй.Байгаа байдалдаа цочирдон бүсгүй "Юу гэсэн үг үү?" хэмээн хэлэхэд эмэгтэйчүүд түүний ярианд чухал хандлага өгсөнгүй.

"Тэгвэл тэд хайчсан байж болох вэ ?"

"Мэдэхгүй ээ!"

"Буудал руугаа амрахаар явсан байх"
гэсэн нэгнийхээ хоолойгоор тэд багахан тайвширах шиг болсон ч ширээний цаана анхааралтай тоглон суух залууг ажиглан удалгүй Жин гэдгийг мэдэн буцан сандрал тэднийг бүрхэн авлаа.

"Бусад нь хайччихсан юм бэ?"

"Буудал руугаа явсан юм байлгүй дээ"
Гэх ярианаар Кэйла ихэд бухимдан
"Тэд нэг нэгээрээ хэзээ ч явдаггүй гэдгийг мэдэж байгаа биздээ"
хэмээн хашигирахад тэдний яриаг үл ойлгох ч гэлээ хашгирсанд нь гадаад хүмүүс гайхан тэдэнлүү харцгаалаа.Мөн Жинийг ч дурдах нь зүйтэй.

"Хмммм..."хэмээн хоолойгоо засан бусдад сэжиг авхуулахад хүргэсэн Кэйлаг Зое "Амаа татаад өгөөч"хэмээх уурсангуй загнин "Ямар ч байсан тэд эндээс холдоогүй гэдэг нь тодорхой эндхийг шалгацгаая" хэмээн хөмсгөө зангидан хэллээ.

"Гэхдээ түүнд анхаарал хандуулах хэрэгтэй байх"
хэмээн Луй тэднээс холгүй суун тоглох Жинлүү заан хэлнэ.
•••
"Байна" утсаа чихэндээ наан Жин хэлсний дараахан дахин "Ойлголоо" хэмээн хариу хэлэн Казиногоос яаравчлан гарлаа...
Жин ардаа сүүл дагуулсан эсэхийг нэг ажчихаад нэгэн гудмын төгсгөл хүртэл явсаар эцэст нь Жиминий хэлсэн агуулах гэмээр зүйлийг олжээ.
Хаалгыг нь татан орвол залуус сандал тойрон зогсох нь тэдний дээр асах гэрлээр дамжин тод харагдаж байлаа.
Урагш чимээгүйхэн алхан явсаар тэдэнтэй нэгдэн Жиминий хүзүүгээр тэврэн болж буй байдлыг нухацтай гэгч нь үзэн зогслоо.Залуусын дунд сандал дээр хүлүүлсэн амьгүй гэмээр бие суух ба түүний харцанд Жонгүүг онилогдсон байх нь тэр түүнтэй тоглож байгааг нь тодорхой харагдуулж байна.
Том хоосон агуулах дотор зөвхөн Жонгүүгийн орилох дуу л цуйрайтан дэгдэнэ.

Tell me! How I dIe?Where stories live. Discover now