2.

704 53 2
                                    

Хотыг аль хэдийн харанхуй нөмөрсөн байлаа.Хүн битгий хэл нохой ч явдаггүй нарийн гудманд цөөн хэдэн залуус цугларсан байх нь гудамны гэрэлд тод харагдана.
Сайтар ажих юм бол нэгэн дунд эргэм насны залуу ихэд цочирдсон байртай,залуугийн урд зогсох нилээн өндөр хар хувцастай залуус харагдана.
Залуусын нэг нь нөгөөдөө эхэл гэж дохиход нөгөө залуу харсан даруйдаа урдаа зогсох нэгнийг хүчтэй гэгч нь шанаадчихав.
Дараа нь тэр түүний гарыг ар тийш нь нугалан барьж,нүүр цээжийг нь хананд хэд хэдэн удаа хүчтэй мөргүүлэв.Таван удаагийн хүчтэй цохилтын дараа залуу ухаан балартан мөн түүний хувцсаар цус нэвтрэн гарав.
Тэр ард элгээ тэврэн ажиглан зогсох хар юүдэнтэй залууруу хараад "Дуусга"хэмээн хэлэхэд

хар юүдэнгийн цаанаас үл үзэгдэх царай түүнлүү ойртсоор урд нь очин явган суугаад юүдэнгээ тайлахад тэрнийг аймшигтай зүйл угтан авлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

хар юүдэнгийн цаанаас үл үзэгдэх царай түүнлүү ойртсоор урд нь очин явган суугаад юүдэнгээ тайлахад тэрнийг аймшигтай зүйл угтан авлаа.Хамаг бие нь дагжин чичирч урд нь суух туулайны баг өмссөн нэгнийг л тас ширтэнэ.
Тэр туулайн баг өмссөн залуу удалгүй халааснаасаа гар буу гаргаж ирэн түүний толгойг онилоод толгойгоо гилжлийлгэсээр аврал эрсэн залууг хэсэг ширтснээ
"Зүгээр дээ битгий ай би чамайг аврахаар ирсэн"
зэвүүн гэгч нь хэлэн залуугийн толгойнд буугаа улам л ойртуулан онилох ба залуу зогсолтгүй аврал эрнэ.
-Туулайн дүрсний багтай тэр залуу яг хэн юм бэ?
●Тэр харгис залуу бол мөнгөний төлөө юу ч бодож тунгаалгүй алж талдаг хүйтэн сэтгэлтэй чөтгөр.
Тэр бол бузар ялзарсан дэглэмийн хөлсний алуурчин.
Тэр бол үзэшгүй муухай жигшүүртэй,хамгийн олиггүй,өөдгүй ажил гүйцэтгэдэг мэрэгжлийн алуурчин.
●Харин нөгөө нь түүний хийдэг бузар булай ажилд гар бие оролцдог ба түүний хийсэн аллагуудын баримтуудыг цэвэрлэдэг.
           
L-Тэхён:
Шөнийн цэнгээний газарт уусан ч үгүй,бүжиглэсэн ч үгүй цаг нэг харахад шөнийн 1 цаг болсон байв.
Түрүүнээс хойш намайг ажиглан суух хэсэг охидууд луу харвал надруу харан шивнэлдэж байх нь тэр.
Тоосон ч үгүй суудлаасаа босон гарах хаалгыг зүглэн явж байхад саянаас хойш намайг ажиглан суусан охидуудын нэг нь замд тээр болов.
Би:Юу болоов? Царайны хувирал эелдэг зан мэт зүйлс үзүүлсэнгүй хүйтэн хоолойгоор асуухад нааш харан нүүрэндээ инээмсгэлэл тодруулсаар гараа сунгах нь тэр
"Танилцъя Ким Жэнни гэдэг"
өөртөө итгэлтэй нь аргагуй хэллээ.
Түүний энэ байдал надад таалагдаж байна.
Охинлуу харвал надаас дүү гэдэг нь тодорхой харагдах ба нүүрэн дэх инээмсгэлэл өөрийг нь дэндүү үзэгсгэлэнтэй харагдана.

Чоно дараагийн идшээ ангуучилахаар хөөж байхад өөрөө гараад ирэх шиг байна.Тиймээ энэ охин миний идэш бололтой.■

"Тэхён" гэсээр охины гарыг барив.

Тэр найзуудынхаа байх зүглүү нэг харж инээчихээд эргэж наашаа харан дахиад л нөгөө үнэн худал үл үзэгдэх инээмсгэлэлээ тодруулав.
Би түүнд юу хэрэгтэй байгааг мэдсэн учир шуудхан халааснаасаа утсаа гарган охинд өгөөд тоомжиргүйхэн Nightclub-аас гаран гэрийн зүг алхлаа.
   ****
Гэрийн гадаа ирэхэд дотроос нь чанга транс ая явах ба хүмүүсийн орилолдох чимээ тод сонсогдоно.
Гэрт орж ирэхэд архины хурц үнэр болон эмэгтэй хүний үнэртэй ус үнэртэж байлаа.Гутлаа тайлсаар цааш ороход тэд бүсгүйчүүдийн хамт наргиж байх нь харагдана.
Бүсгүйчүүдийн зарим нь тасарчихсан хэвтэцгээн, зарим нь тэдний дээр гаран хөдлөх нь харагдаж байлаа.
Тэд намайг тоосон ч шинжгүй архи,тамхи,хүүхнүүддээ л анхаарлаа хандуулсаар байв.
Хөргөгчнөөс пиво аваад задлан уухдаа тэдний дунд Жонгүүг байгаа эсэхийг ажиглан зогсоно.
Тэр энд алга байсан учир дээшээгээ түүний өрөөний зүг өгслөө.           ****
Ө

рөөг бүхэлд нь эрэгтэй хүний амьсгаадах,эмэгтэй хүний гинших дуу эзлэнэ.Тэд гүн таашаалдаа автан эргэн тойрноо харах ч сөхөөгүй байсан учир өрөөнд байх гурав дахь этгээдийг анзаарсангүй үргэлжлүүлсээр л байв.
Эцэст нь Тэхён залхаж хоолойгоо засах аядахад тэд Тэхён луу зэрэг харцгаав.Бүсгүй ихэд цочирдон Жонгүүгээс түргэхэн гэгч нь салаад өөртөө ойр байсан дэрийг аван өөрийгөө халхлав.Харин Жонгүүг гайхсан ч үгүй нөмрөгөө нөмрөнгөө Тэхёноос
"Ямар нэгэн зүйл болоо юу?"гэж сулхан асуухад Тэхён:
"Эхлээд энэ хүүхэлдэйгээ гаргасан нь дээр бишүү?"
гэхэд Жонгүүг бүсгүйг гар гэж дохилоо.Эмэгтэйг гарсны дараахан Тэхён:"Биднийг цагдаа нар мөшгиж эхэлсэн байна."нухацтайхан ярихад
Жонгүүг ширээн дээр байх тамхийг аван асаагаад нэг хүчтэй сорчихоод:
"Тэгээд"
тоомжиргүй хэлчихээд цонхны зүг алхав.
Тэхён:"Тэд ямар ч төлөвлөгөө гаргаж мэднэ.Сэрэмжтэй байгаарай."хэлсээр түүний өрөөнөөс гарлаа...

Tell me! How I dIe?Where stories live. Discover now