Жисүүгийн шийдэмгий хоолой Жонбалын шар үсийг босгож орхив. Харин түүнлүү гэр бүлийнхэн нь хөмсгөө зангидан харна. Үнэндээ энэ ч түүний гэр бүл биш түүний өргөмөл эцэг эх. Жонбал тэдэнд дургүй ч тэд үргэлж түүнийг гэсээр ирсэн билээ. Харин энэ удаа бол үгүй өргөж авсан аав нь буугаа бариад түүнийг хаалгаар хөөж гаргалаа. Тэд ч гэсэн үхэхийг хүсэхгүй байгаа шүү дээ.
Эцэг эхдээ хүртэл хөсөр хаягдсан
Жонбал сандарч тэвдэн хаана нуугдахаа бодож ядна. Байшингийн дээвэр дээр гаран нуугдах санаатай шатаар дээш гарах үед 5 давхар орон сууцны 1 давхраас Жисүүгийн хоолой сонсогдох ажээ.-Убба би очиж байна шүү.
Жонбалын хамаг бие нь салагнан дээшээ бүдичсээр гарлаа.
Харин Жисүү түүний болхи хөдөлгөөний үр дүнд үүссэн авиаг сонсоод
-Өө та надаас зугтаагаад дээвэр лүү явж байгаа юм уу? гэх Жисүүгийн гомдоллох хоолой түүнийг улам чичрүүлж байлаа. Тэр дээвэр дээр гараад хаалгыг урт төмрөөр гогцоодож орхилоо. Тэгээд цааш явах зам хайна. Гэвч цааш явах зам байхгүй шүү дээ.
Хаалганы цаанаас
Blackpink in your area гэхтэй зэрэгцэн Жисүү "Убба та яагаад хаалгаа түгжчихсэн юм бэ?"
Гэхдээ би орж чаднаа хэмээн солиотой аргагүй инээх Жисүүгийн хоолойтой зэрэг зогсоо зайгүй буун дуу гарлаа. Хаалга бага багаар Жисүүгийн буунаас гарч буй суманд хэмхэрч тэд ороход Жонбал өвдөг дээрээ сөхрөн гуйя битгий намайг уучлаарай, битгий алаач гэж гуйж байлаа.
Харин Жисүү түүнлүү буугаа чиглүүлсээр би чамайг удаан амьдруулах болноо гэхдээ чи эцэст нь заавал үхнэ гэж хэлсээр гуянд нь буудлаа
-Би аль болох удаан амьдруулна ойлгосон уу? Убба гэж Жисүү хэлэх ажээ.
Газарт сөхрөн суусан Жонбалын эгэм дээр Жисүү халааснаасааа гаргаж ирсэн жижиг хутгаа зоолоо.
Энэ үед Жонбалын чарлан орилох хоолой Жисүүд таатай нь аргагүй сонсогдоно. Жисүүгийн нүдэнд тэр шөнийн бүх үйл явдал харагдаж тэр хутгаа эгэмнээс нь сугалж аван ахин өөр газар зоох ажээ.Жисүү түүнийг аль болох удаан амьдруулна гэсэн амлалтандаа хүрж хамгийн үхэх магагдлал багатай амин бус газарт нь ахин дахин хутгаа зоосон юм. Зарим хутгалсан газартаа өндөр өсгийтнийхөө өсгийг нь тааруулж гишгэж байлаа.
5-н давхар орон сууцны дээврээс Жонбалын орилоон гарахаа болих үед Blackpink-ынхан доош буулаа.
Жисүүгийн гар аль хэдийн цусанд будагджээ. Гэвч тэр үүндээ огт харамссангүй. Харин ч баяртай байв.
Энэ дэлхий хог шаарнуудаар дүүрэн. Тэднийг алах гэм биш харин буян. Энэ өдөр л бидэнд энэ хотыг цэвэрлэх боломж олдож байгаад бид талархах хэрэгтэй. Хүчтэй нь үлдэж сул дорой нь үхдэг хорвоо шүү дээ хэмээн Жисүү бодох ажээ.
Тэдний дараачийн бай хэн бол?
YOU ARE READING
The Purge |Blackpink| completed
HorrorBlackpink in your area~ Энэ дуу танай гадаа ч цуурайтаж магадгүй болгоомжтой байгаарай.