Хэри аавтайгаа хамт камераар тэдний энд байгааг харсан тул хамаг хар хөлс нь цувж нүдэнд нь айдас тодорно. Аав нь харин түүнийг тайвшруулан бидэнд хамгаалагчид бий тэд энд орж ирэхээсээ өмнө үхсэн байх болно гэж хэлэх аж.
Гэвч удалгүй байшинд дуу явж эхэллээ.
-Blackpink in your area.
Лисагын хоолой Хэри чи хаана байна гэж нуугдаж тоглож буй аятай хэлэх бол
-Гараад ир өлөгчин минь гэж одоо орилох ажээ.
Хэригийн нүднээс нулимс дуслан аавынхаа энгэрт шигдэнэ. Харин аав нь холбоогоор харуулуудтай холбогдож чадахгүй хөмсөгөө зангидан суух ажээ.
Хэригийн аав босч хаалгаа түгжээд сефнээсээ буу гарган цэнэглэлээ. Тэгээд Хэриг шүүгээнийхээ ард байх нууц өрөөнд орууллаа.
Хэри уйлганан "Ааваа ааваа гэх агаад аав нь түүний духан дээр нэг үнсээд цаашаа түлхэж орхилоо.
Нууц өрөөнд ороод 10аад мин гаран болсны дараа ахин
-Blackpink in your area~
-Бяцхан Хэри хаана байна. Аав чинь бидэнд байна. Аавыгаа авармаар байна уу гэж сонсогдож эхэллээ.
Хэригийн нүд нулимсаар бүрхэн өнгөрсөнд болсон бүхнийг санахыг хичээнэ.
Лиса тэр хоёр үнэхээр сайн найзууд байсан ба Хэри Жонгүгд хайртай байсан. Гэвч Жонгүг Лисад хайртай учир түүнтэй үерхчихсэн. Энэ үеэс л Хэри Лисад өш санан шатнаас түлхэж өөрийн дагуулууд гэж нэрлэгдсэн охидоороо хүртэл хэвтэрт ортол нь зодуулж байсан удаатай.
Гэвч Лиса ямар ч гомдол мэдүүлээгүй түүний сайн найз байсан учир түүнийг Жонгүгт хайртайг мэддэг учраас өөрөө бас Жонгүгаас салж чадахгүй тийм их хайртай учир тэвчсэн.
Харин удалгүй Лиса шинэ найзуудтай болж тэдэнтэйгээ их дотно харагдсан тул түүний бүр ч дургүй хүрэн Жонгүгд эм уулган хамт унтаад Лисад бичлэгийг нь явуулчихсан билээ. Лиса өмнөх зүйлсийг тэвчиж чадсан бол одоо бол үгүй. Энэ бүхэн хэрээс аль хэдийн хэтэржээ.
Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж Лисад түүний аав байна. Тэр аавыгаа хэзээ ч хаяж чадахгүй шүү дээ. Тиймээс тэр зоригоо чангалан нууц өрөөнөөс гарлаа. Хаалга нээгдэхэд Лиса болон бусад нь өрөөнд байх ба аав хүлээтэй сандал дээр байх ажээ.
-Лиса гуйя миний буруу гэж Хэри нүдэнд нулимс цийлэгнэн гуйх агаад Лисагын нүүрэнд мушилзалт тодрон
-Баяртай өлөгчин минь тамд уулзъя!
Саяхан аавынх нь үнссэн газар буюу Хэригийн духанд сум зоогдон газар цус урсахад аав нь хүлээтэй нулимс дуслуулан тийчэгнэнэ.
-Та магадгүй охиныхоо өшөөг авах гэж над дээр ирэх байх тийм үү? Би юм дутуу хийх дургүй гэж хэлээд Хэригийн аавын толгойнд ч бас сум зоогдов.
Тэд байшингаас гарч гэрлээр чимэглэсэн машиндаа орон суулаа.

Машин дотор хамгийн чангаар Blackpink in your area~ гэж дуу явах нь тамын дуу гэлтэй.
----------------
Заа ингээд яагаад Лиса Хэри гэх охиныг алахыг хүссэн тодорхой боллоо. Хэвтэрт ортол нь зодсон гэж байна шүү :оВоте сэтээ харамгүй хайрлаарай тэгээд энэ өгүүллэгийг бас намайг найзууддаа сурталчилаарай хха
Нээрээ нэрээ сольчихсон шүү. Lunalllunaa~~~
YOU ARE READING
The Purge |Blackpink| completed
TerrorBlackpink in your area~ Энэ дуу танай гадаа ч цуурайтаж магадгүй болгоомжтой байгаарай.