Ээжийгээ алах болно. Та гайхаж байж магадгүй яагаад ээж гэж? Түүнийг төрүүлж, өсгөсөн хүн шүү дээ. Үгүй дээ! Тэр эмэгтэй бол зөвхөн гаднаа Жэннигийн төгс төгөлдөр хойд ээж харин дотроо?
Жэннигийн ээж нас бараад сар ч болоогүй байхад баян эцэг нь нэгэн залуухан явдалтай эмэгтэй дагуулж ирсэн нь одоогийн Жэннигийн ээж билээ. Тэр эмэгтэй аавынх нь хажууд түүнийг яг л гүнж мэт өсгөж байгаа харагдах боловч аавыг нь байхгүй үед өөрийн хонины арьс нөмөрсөн чоно шиг нэгэн.
Тэр эмэгтэй Жэнниг боол шигээ үзэж зодож занчиж байсан. Аавыг нь нас барах үед түүний гэрээслэл дээр тэр бүх хөрөнгөө Жэннид үлдээсэн нь тэр эмэгтэйн уурыг маш их хүргэжээ. Гэвч Жэнни одоо насанд хүрээгүй тул тэр бүх хөрөнгийг авах эрхгүй. Хойд ээжийнх нь мэдэлд байгаа билээ. Нэгэн өдөр түүний хойд ээж түүнийг баян айлын хүүтэй сүй тавиулхыг хүсэхэд Жэнни хайртай хүнтэй тул эсэргүүцэн энэ удаа биеэ барьж чадаагүй хойд эхээ алгадаж орхисон хэрэг. Харин хойд эх дэлбэртлээ уурлан түүний хайртай залууг алчихсан.
Энэ бүхэн саяхан буюу 7 хоногийн өмнө л болсон байх. Жэннигийн тэр шарх, өс хонзон яг одоо л ид буцалж байгаа. Тиймээс тэрний юу хийхийг харцгаая.
Түүний хойд эх гэх шулам зооринд байх дарц хэлбэртэй том эргэдэг тавцан дээр дөрвөн мөчөө хүлүүлэн амаа боолгуулан хэвтэх ажээ.
Жэннигийн захиалгаар түүний хүмүүс түүнээс урваж Жэннид барьж өгсөн хэрэг. Угаас бүгд энэ эмэгтэйд дургүй бөгөөд ямар хоёр нүүртэй өлөгчин гэдгийг нь мэдэх билээ.
Жэнни савхин бээлийгээрээ аманд нь байх даавууг авахад
-Намайг тавьж явуул!! Эндээс гарахаараа чамайг яахаа мэдье ээ!
Жэнни түүнлүү дөхөн очоод нь гараараа хацрыг нь илсээр чихэн дээр нь зөөлхөнөөр
-Үгүй дээ. Та эндээс гарахгүй ээжээ! гэж шивнэх аж.
Аварга том дарц тойрон хөдөлж эхэллээ. Хойд ээжийнх нь толгой эргэн бөөлжмөөр санагдана.
YOU ARE READING
The Purge |Blackpink| completed
HorrorBlackpink in your area~ Энэ дуу танай гадаа ч цуурайтаж магадгүй болгоомжтой байгаарай.