Эцэст нь тэд байшинд нэвтэржээ. Нам багш хаана яаж нуугдах тухай бодон толгойгоо гашилгаж байхад эхнэр нь түүн дээр ирж уйлагнаж байлаа. Тэр уурлан эхнэрээ түлхээд
-Ямар ядаргаатай өлөгчин бэ? Тэд чиний араас ирээгүй ойлгосон уу миний араас ирсэн. Алив тэр буу хаана байна гэж зандарахад
Эхнэр нь босон буу хайхаар явна.
Удалгүй байшингийн бүх тог тасарлаа. Үүнтэй зэрэгцэн Нам багшийн зүрхний хэмнэл ч ихсэх аж. Харанхуйд ашгүй дөнгөж нүд нь дасаад байтал хэн нэгний өндөр өсгийтийн болон дотор ирвэгнүүлэм исгэрээ дуулдаж эхэлээ.
-Багшаа~~~ Та хаана байна.
Нам багш сандарсаар тэр янхан буугаа яачихваа гэж бодон цухалдана.
Энэ гэрт ямар ч нууц хаалга байхгүй нь харамсалтай. Удалгүй түүний эхнэр ирэн түүнд жижиг гар буу өглөө.
Байшинд одоо ч исгэрээ сонсогдсоор. Исгэрээ ойрхон сонсогдож тэр нэг өрөөнд ороод хаалгыг нь хааж амжаагүй байтал хажууханд нь исгэрээ сонсогдож эхлэв. Хаалганы хажууханаар Ружэ явж байх үед гэнэт гэрэл буцан аслаа.
Нам багш сандран буугаа чиглүүлэн гохоо дарсан ч сум байсангүй. Тэр эхнэр лүүгээ үхлийн харц шидлэн гар далайтал түүний гаранд хэн нэгний сум зоогдлоо.
Мэдээж Ружэгийн...
Ружэ одоо ч өөрийгөө яагаад ийм адгийн амьтанд хайртай байснаа ойлгож ядна. Эхнэрээ хүртэл зоддог байж шүү дээ.
Гараа бариад газарт ёолон хэвтсэн Нам багш.
-Бид нэг хүнээс шархалсан. Гэхдээ чи илүү шархалсан бололтой. Энэ магадгүй миний дуусгах хэрэг биш байх гээд Ружэ түүний эхнэрт буугаа өглөө.
Өдий хүртэл түүний эхнэр түүний хууран мэхлэлтүүд ,сурагчидтайгаа завхайрдагыг ,өөрийг нь зодохыг, хүчирхийлэлийг нь тэвчсээр ирсэн харин одоо хангалттай. Энэ орой л зөвхөн боломж.
Эхнэр нь гартаа барьж буй буугаа хэсэг харснаа түүнлүү шийдэмгий чиглүүлээд зүрхэнд нь сумаа зоолоо.
A/N одоо хэн үлдсэн бэ? кк. Сэтгэгдэл бичээрэй би сэтгэгдэл бичкү бол гутраад өрөөнийхөө нэг буланд утсаа бариад та нарыг сэтгэгдэл бичиж воте дарахыг хүлээгээд суудаг юм шүү :З
YOU ARE READING
The Purge |Blackpink| completed
HorrorBlackpink in your area~ Энэ дуу танай гадаа ч цуурайтаж магадгүй болгоомжтой байгаарай.