Би: Юүми!
Би: Живон!
Би: хонгорууд минь та нар хаана хаана байна?
Би: Юүми!
Би: КВОН ЮҮМИ!
Би: Квон Жиёон чи хүүхдүүд аваад гурав тоолохын дотор гарч ирэхгүй бол би уурлалаа шүү!
Нар тусан зөөлөн сэвшээ салхи сэм сэм салхилан борооны чийгийн үнэр хамар цоргисон хэн хүнгүй байшингийн дээвэрт би сахилгагүй хоёр жаалаа аавтай нь хүлээн хөмсгөө зангидан ийш тийш саравчлан харна.
Надаас өөр хүн энэ үзэсгэлэнг харахгүй мэт л нам гүн байдлыг минь эвдэж минийхээс хамаагүй том бас дулаахан гар бэлхүүсээр минь тэврэн бүлээн амьсгалаараа төөнөсөөр хүзүүн дээр минь зөөлөн үнсэх нь мэдрэгдлээ.
Би: Жиёон!
Жиёон: хөөрхөн эхнэр минь битгий уурла лдаа. Бид гурав энд л байна даг.
Би: хоцрох нь байна шдээ! Аав ах хоёр хүүхдүүдийг авч явах гээд доор зогсож байхад~
Жиёон: би зүгээр л удаан хугацаагаар харахгүй хоёр үрээ санаад салах ёс үйлдэж байлаа.
Би: одоо болсон бол том залуу минь хүүхдүүдээ явуулцгаая.
Би Жиёоний тэврээс охиноо аван түрүүлэн алхахад том бага хоёр залуу хоёр талаас минь чаргууцалдан явсаар байшингийн дээврээс бууна.
Зуны халуун наранд битүү машин дотор цаг гаруй суусан юнги аав хоёр цаанаа дургүйцэлтэй байгаа нь харагдсан ч наанаа инээн үрсүүдийг минь аван машиндаа суулгалаа.
Би: за сайхан зугаацацгаагаарай.
Юнги: чи цуг явахгүй юм уу? Чамтай хамт гадуур зугаалаагүй удчихсан байна.
Би: дараа больё оо. Дараа бүр хоёулханаа зугаалъя.
Юнги: яг л болзоо шиг.
Би: тийм ээ.
Би үл ялиг мишээн түүний сунгасан гараас барин амалсанаа илтгэвэл Жиёон хурдхан шиг намайг түүнээс холдуулан тэврээд гарыг минь хорилоо.
Жиёон: тэгээд би яах юм!
Юнги: чи яадаг юм гэртээ үлдэхгүй юу! Хүүхдүүдээ хараад!
Би: ахаа~
Жиёон: заза нар хэвийчихлээ чи явдаа. Би хөөрхөн эхнэртэй хоёулханаа үлье. ХОЁУЛХАНАА!!
Би нүдээ эргэлдүүлсээр Жиёоны гэдсийг зөөлөн чимхээд нар сарлуугаа далласаар салах ёс хийн үдэн явууллаа.
ВЫ ЧИТАЕТЕ
I'm His Wife /ДУУССАН/
Любовные романыНамайг өөрийн болгох гэсэн ч буруу арга ашигласан залуу. Гэхдээ эцэст нь би түүнд дурлачихсан.