Өнөөдөр миний хуримын өдөр. Бусад хүмүүс үүнийг мөрөөддөг байхад би гэж тэнгэр нурж галав юүлж байгаа мэт царайлаад л.
Барайсан царайгаа худал инээмсэглэлээр нуун хувцсаа засан гивлүүрээ зүүсээр зогсвол хаалга нээгдэн цагаан сарнайгаар зам татуулан тавьж таазнаас лаа өлгөсөн нь үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй сайхан харагдаж байлаа. Хэрвээ миний хайртай нэгэн энэ замын төгсгөлд намайг хүлээгээд зогсож байсан бол миний нулимс өдийд аягандаа багтаж ядан мэлтэлзэх байсан биз.
Гэхдээ тэнд миний харахыг хүсэхгүй хүн байгаа гэхээр л одоо ч болтугай гараад зугтаачихмаар.
: ноён Квон Жиёон та эрүүл саруул, өвчтэй зовлонтой, аз жаргал, гуниг харууслын аль ч үед хатагтай Юүйг хайрлаж явахаа андгайлж байна уу?
Жиди: би үргэлж түүнийг хайрлах болно.
: та түүнийг эхнэрээ болгон аваад аз жаргалтай амьдруулж, торгонд хөрвүүлж, тосонд умбуулна гэдгээ амлаж байна уу?
Жиди: би өөрийн гэсэн бүхнээ түүндээ зориулах болно!
: хатагтай Юүй та Квон Жиёонийг эрүүл саруул, өвчтэй зовлонтой, аз жаргал, гуниг харууслын аль ч үед хайрлаж явахаа андгайлж байна уу?
Би: ...
: хатагтай?
Би: тиймээ
: та Квон Жиёонийг нөхрөө болгон аваад халуун хоол, дулаан хөнжлөөр угтаж, хайр сэтгэл, уян зан төрхөөрөө энхрийлнэ гэдгээ амлаж байна уу?
Би: тиймээ
: ингээд надад өгсөн эрхийн дагуу та хоёрыг эхнэр нөхөр болсон гэдгийг зарлаж байна. Хайр сэтгэлийн илэрхийлэл болгож бие биенээ үнсэнэ үү.
Би түүнийг үнссэн болчихоод хурдхан шиг холдон зогсвол тэр гайхан харж байснаа ахин бэлхүүсээр минь тэврээд халуухнаар үнслээ. Би түүний энэ царайг илүү удаан хармааргүй байна.
Хамгийн утгагүй зүйл энэ олон сэтгүүлч, том том дарга нар, олон дуучид жүжигчдийн дунд түүнд хайртай мэт аяглах л байна. Бүтэн өдрийн турш биеэ барин амаа ургадтал инээж түүнээс ганц ч хором салалгүй цуг явна гэдэг яг л үхлийн эрүү мэт.
Түүний араас охид яагаад үхэн хатан гүйдгийг би ойлгохгүй байна.
Хөгжим явж эхлэхэд тэр гараа бэлхүүсээр минь явуулж намайг өөртөө ойртуулан тэвэрлээ. Харин би мөрөөр нь гараа явуулж цээжинд нь толгойгоо наан худлаа инээмсэглэнэ. Одоо хацар хүртэл өвдөж байх чинь.
ESTÁS LEYENDO
I'm His Wife /ДУУССАН/
RomanceНамайг өөрийн болгох гэсэн ч буруу арга ашигласан залуу. Гэхдээ эцэст нь би түүнд дурлачихсан.