1. Бүх зүйлийн эхлэл

7.2K 288 3
                                    

Шуурхай мэдээ! Өнөөдөр 11 цагийн үед Бигхит энтэртаймэнтийн харьяанд байдаг БТС хамтлагийн рэппер Мин Юнги өөрийн хувийн амьдралыг олонд дэлгэлээ.

Түүний эцэг болох залуу захирал нь үрчилж авсан охинтой бөгөөд түүнийг бусад дуучдын дууг COVER хийн дуулдаг Cover girl болохыг албан ёсоор зарлалаа.

Тиймээ би БТС-ийн рэппэр Шюгагийн дүү. Гэхдээ би өөрийгөө анх удаа л нийтэд зарлаж байгаа нэг л итгэмээргүй санагдаж байна. Энэ бүхний эцэст аав надад зөвшөөрсөн нь тэнгэрийн умдаг атгаснаас ч илүү аз завшаантай хэрэг байх.

Flashback

Би: аав өнөөдөр сайхан харагдаж байх чинь

Аав: ажлаа цэгцэлчихсэн үү

Би: мхн бүх юм жин тан. Гэхдээ яагаад сарын тайланг өгөх болоогүй байхад надаас нэхээд асуугаад байгаа юм ямар нэг юм болоо юу?

Аав: тиймээ ямар нэгэн зүйл болсон юүй

Түүнийг намайг ингэж дуудахад дургүй түүнийг ингэж дуудахаар л бүх зүйл орвонгоороо эргэдэг.

Аав: Юүй үнэнийг хэлхэд чамайг ажлаас чинь түр хугацаагаар түтгэлзүүлж байна.

Би: юу! Яагаад!

Аав: энэнээс болоод

Тэр шүүгээгээ ухан миний corl зургуудыг мөн бичлэгийг минь гаргаж ирэн ширээн дээрээ тавиад надруу муухай харан гараа зангидан суулаа. Үнэндээ би түүнээс нууцлахыг хүссэн юм сан.

Би: а-ааваа

Аав: Юүй энэ гэрээн дээр гарын үсгээ зур! Тэгээд чи чөлөөтэй.

Би түүнийг нэг л шийдсэн бол буцдагүй занг мэддэг учир салганасаар гарын үсгээ зурахаар цаасыг нээн харвал тэр цаасан дээр ажлаас түр хугацаагаар чөлөөлсөн тухай бичсэн байлаа.

Бурхны аврал гэж. Тэгэхээр надад боломж байна аа гэсэн үг.

Аав: сайн байна. Одоо үүн дээр зур.

Би түүний өгсөн хоёрдох цаасыг аван харвал намайг дуучин болгох алтан боломж миний өмнө цагаан цаасан дээр хараар ярайгаад хэвтэж байх нь тэр.

Би зүүдлээгүй биз дээ~

Аав: охин минь чи 11 жил сайн охин байж миний төлөө явсан одоо чи мөрөөдлөө жоохон ч гэсэн амтлаад ав. Гэхдээ энэ бүхэн дуусахад чи эргээд бичгийн ширээний ард сууна гэдгийг санаарай.

Энэ л үг миний бүх баяр баяслийг минь хийсгэчихсэн хэсэг хугацаанд ч гэсэн аз жаргалтай байна гэдэгтээ итгэлтэй байна.

Би: ойлголоо ааваа

Flashback end

Сайхан байна аа би одоо тайзан дээр гарж болно өмнөх шиг ямар нэгэн баггүйгээр.

Тоглолт болох байранд ирэн хувцсаа өмсөн нүүр будалтаа дуусгаад сууж байх үед ойр орчинд байсан хүмүүс үе үе надруу харан намайг сонирхох нь надад таалагдахгүй байна. Гэхдээ л би жаргалтай байна аа.

Ингэж тэгсээр эцэст нь миний ээлж ирэхэд нэг гүнзгий амьсгаа авяихаад микрофоноо шалган тайзруу алхана. Би бол Cover girl тиймээс би бусдын дууг дуулах болно.

Би G-Dragon-ий Who you болон Crooked-ийг дуулан өөрийн үзүүлбэрийг эхлүүллээ.

Тэд нэг их гайхахгүй байх нь аргагүй биз би багтай дуулж байгаа юм чинь.

Гурав дах дуу бол БТС ийн Fire. Би бүжиглэж байх үедээ бангтаны царайг хальтхан харвал тэд гайхсан царайтай харагдаж байх нь тэр.

Магадгүй тэдний дургүй хүрж байгаа байх лдаа.

Одоо найман хүний дараа ахиад нэг үзүүлбэр. Тэр үед л би багаа тайлан өөрийгөө илчлэх болно гэж бодох зугтаад гүйчихмээр ч санагдана.

Миний сүүлийн дуу Exo Wolf! Би сүүлийн бүжгээ тэсрэлттэй дуусгахыг хичээн агаар дээр эргэх үедээ багаа авч шидэн камерлуу харвал салют буудан галаар тайзыг чимнэ.

Энэ бол миний эхлэл. Одооноос миний эрин үе болох байх. Цахим ертөнцөөр нэг миний тухай шуугиж би залуусын хүслэн, охидын үзэн ядалтын бай болох болно.

Гайхалтай биш гэж үү.

Баяслаа түр зуур хойш тавин бангтанруу харц шилжүүлэн Юнги ахын нүд Жонгүүгийнхээс том болсныг анзаарсан тэр л мөчид гэрэл унтарж би тайзнаас буулаа.

Хүмүүс намайг төгс гэж боддог гэхдээ тийм биш шүү дээ төгс байна гэдэг чинь өөрөө сул тал. Тиймээс төгс төгөлдөр оршдоггүй юм.

I'm His Wife /ДУУССАН/Donde viven las historias. Descúbrelo ahora