10. Нойтон хамуу

2.5K 162 7
                                    

Юнги надруу аймшигтайгаар харан үзэн ядалтын гал нүдэндээ асаагаад уураа барьж ядан зогсохдоо нударгаа чангалан хүнд хүнд амьсгалан Жиёонруу муухай харна.

Юнги: Юүй!

Жиёон: залуу хосуудын гэрт ирчихээд ингэж хашгичаад болж байгаа юм уу!

Юнги: битгий хуц! Залуу хосууд аа! Түүнийг ийм байдалтай болгочихоод өөрсдийгөө хос гэж хэлэх гээ юу!

Жиёон: чамд ямар хамаатай юм!

Бурхан минь.

Юнги: Энэ муу новш чинь!

Тэр шүдээ зуун хэдэн үг хэлсэн болчихоод гараа далайн түүнийг цохиод авахад би гайхсандаа золтой л орилчихсонгүй. Түүнийг доороо хийн нүүр рүү нь хэд хэд хүчтэй цохин галзуу юм шиг л орилох энэ төрхийг нь би анх удаа л харж байна

Миний бие надад захирагдахгүй нь. Үнэхээр юу хийхээ ч мэдэхгүй нь. Дэмий л нулимсаа урсган чичирсэн гараа атган тайвширахыг хичээнэ.

Би: ахаа! Боль лдоо~

Тэр муухай харсаар түүнийг ахин нэг цохьчихоод гарнаас минь чангаар зууран хүнд хүнд алхсаар гарах хаалгыг зүглэн чирэхэд би түүнээс сүрдэн даган алхах ч яагаад гэдгээ ч мэдэлгүй эргэн эргэн харсаар л.

Гэрээс гаран түүний машиныг зүглэхэд тэр одоо л нэг гүнзгий амьсгаа аван хурдаа сааруулна.

Би: ахаа~ та зүгээр үү?

Юнги: тийм ээ би зүгээр харин чи л зүгээр биш байна!

Би: би зүгээр ээ~

Юнги: яаж! Наад нүдээ хараач! Уйлаад бүр хавдчихсан байна шдээ.

Би: ахаа~ би явахгүй ээ.

Юнги: чи чинь галзуурчихаа юу!

Би: ингэж зугтлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Би асуудлаа өөрөө зохицуулчихаж чадна!

Юнги: намайг юу гэж хэлвэл чи явах юм?

Би: ахаа~ би явахгүй л гэсэн бол явахгүй.

Юнги: Юүй!

Би: энэ өвдөж байна уу?

Би түүний шинэхэн шархыг илбэн үнсэх үед тэр нулимс цийлэгнэсэн харцаар хараад энгэртээ наан тэвэрлээ.

Юнги; ойлголоо. Гэхдээ ахиад нэг л удаа миний нүдэнд ийм төрхтэй харагдах юм бол дүү нарын нэгтэй нь суулгаад гадаад руу цөлчихнө шүү!

Би: ойлголоо доо. Одоо та явж үз.

Би түүний хацар дээр үнсчихээд гэрийн зүг айдас дагуулсаар алхвал тэр ардаас минь харан зогссоор орон ортол минь хүлээнэ. Кодоо хийсээр гэртээ орвол тэр газраасаа босон цайгаа уучихаад зурагт үзэн налайж байх нь тэр.

I'm His Wife /ДУУССАН/حيث تعيش القصص. اكتشف الآن