1. Анхны өдөр🔥

7.3K 349 8
                                    

Намайг Хэми гэдэг. Би анх төрөхдөө л цус сорогч байсан. Энийг тийм аймар зүйл гэж бодож байна уу? Үгүй дээ би зүгээр л жирийн хүнээс арай жоохон л өөр гэсэн үг.

*Цус сорогчид багадаа хүч нь сул байдаг учир тэд энгийн сургуульд явж болдог юм. Харин тэд томорсноор хүчээ олж аван цус сорогчдын сургуульд шилжин суралцдаг билээ*

Мэдээж цус сорогчид өөр өөрийн гэсэн хүчтэй байдаг. Ээжийнх маань сунадаг хүч бол аавынх маань бодлоороо хүнийг захирдаг. Харин би саяхнаас өөрийнхөө шинэ хүчтэй танилцсан юм. Тэр бол үл үзэгдэгч болох бас дээрээс нь би нисэж чадна. Гайхалтай өиш гэж үүү.

Би өөрийн гэсэн хүчээ олж авсан болохоор одоо цус сорогчдын сургууль руу шилжих гэж байна. Надад сайхан байгаа ч нэг бодлын үнэхээр аймшигтай ч юм шиг мэдрэмж төрнө.

Эцэг эх маань надад тэнд сурдаг бүх хүүхдүүд тэндхийн дотуур байранд байрладаг гэсэн учраас би  намайг Цус сорогчдын сургууль руу аваачих автобусыг хүлээнэ.

Анх удаагаа цус сорогчдын хот руу ирж байгаа болохоор үнэхээр их догдолно. Дотуур байрандаа ороод өрөөндөө ганцаараа байх бөгөөд нэг хүний ор хажуудаа угаалгын өрөөтэй энгийн л нэгэн байр байлаа. Дотуур байр нь сургуулиасаа холгүй байх бөгөөд 2 хаалгатай. Нэг хаалга нь охидуудын дотуур байр бол нөгөөх нь хөвгүүдийх иймэрхүү тохижилттой газар л амьдрахаар болсон юм.

Би сургууль руу орон захирал гэсэн бичигтэй хаалгыг зөөлөн тогшоод орж өөрийгөө хэлэв. Тэр намайг нэг багшид даатгаад явуулсан юм.

Багш ангид орж ирэхэд бүх хүүхдүүд чимээгүй болон багшийн хэлэхийг анхааралтай сонсоно.

Багш: За хүүхдүүдээ манай ангид шинэ сурагч шилжиж ирлээ. Өөрийгөө танилцуулаарай *над руу харах*
Би: Сайн уу? Намайг Пак Хэми гэдэг. Тусалж дэмжээрэй.
Багш: За Хэми ттэр хойно сууж байгаа бандийн хажууд очоод суугаарай *хойд талын ширээний хүүхэд рүү заах*
Би:*инээмсэглэсээр хажууд нь очин суух*
...: Сайн уу? Намайг Бэкхён гэдэг. *гараа сунгах*
Би: Намайг Хэми*гар барих*
Бэкхён: *сониучирхан* Чи ямар хүчтэй юм бэ?
Би: Үл үзэгдэгч *ичих*
Бэк: Аан би гэрлийн хүчтэй.
Хичээлийн турш л Бэкхён надад хөгжилтэй зүйлс ярисаар хичээл завсарлав.

Бэкхён: *Хүмүүсийг дуудаад* Залуусаа нааш ир. Танилц манай найз Хэми гэхэд тэд
...: Манай Бэкхён ах аль хэдийн танилцаад авчээ.*инээх* Намайг Сэүн гэдэг. Мөн би салхи удирддаг.
...:Намайг Кай. Би шилжих хүчтэй.
...:Шиүмин. Хөлдөөх хүчтэй.
...:Чэн. Аянга цахилгааны хүчтэй. Танилцсандаа таатаы байна.
...: Кёнсүү. Асар их хүчтэй *инээх*
...: Сухо. Ус удирддаг.
...: Лэе. Эмчлэх хүчтэй . гээд бүгд өөрсдийгөө надад найрсгаар танилцуулахад тэнд нэг залуу дургүйцсэн маягаар надруу харан зогсоно.
Бэк: Аан тэр залууг Чанёол гэдэг. Галын хүчтэй. *чихэнд шивнэх* Мөн тэр энэ сургуулийн захирал буюу хамгийн хүчтэй цус сорогчийн хүү. Тэрний хүч ч тоглоом биш шүү. Бас тэр чиний зүрхэнд ч гал тавьж магадгүй шүү😂 *ёжтой инээх*
Яагаад ч юм миний анхаарлыг тэр Чанёол гэх ч л ихээр татаж байлаа.

*Мөн нэг зүйл хэлэхэд сурагчид сургууль дээрээ өөрсдийнхөө хүчийг хэрэглэх нь хэтэрхий аюултай байдаг учир тэднийг сургуульд байхдаа хүчээ ашиглахыг хориглодог.

Тайлбар: Цус сорогчдыг цус уулгүй яаж амьдардгийг нь гайхаж байна уу? Тэд хүний гэхээс илүү амьтдын цус уудаг бөгөөд хүний цусанд тийм ч аймар дуртай биш. Бас тэд цусыг өдөрт дор хаяж нэг уухгүй бол сульдаж ядардаг учраас сурагчдын өдрийн хоолонд тэд нарт цус өгдөг. Тэднийг нарнаас хамгаалахын тулд ургамлыг хандлаж бэлтгээд тариа болгон тэд нарт өгдөг бөгөөд сардаа заавал нэг тарих ёстой. Үгүй бол наранд шарагдаж үхнэ! Тэдний амьдардаг газар бол дэлхийн нэг өнцөгт байрлах ой. Тэд өөрсдийгөө гадны хүчээс хамгаалахын тулд хамгаалалт босгосон бөгөөд энэ хамгаалалтыг сургуулийн захирал ноён Пак хамгаалж байдаг учраас цус сорогчид энд амар тайван амьдарч чаддаг.

    *Ингээд цус сорогчдын ертөнцөд тавтай морил*

Цус сорогчдын ахлах сургууль /Дууссан/Where stories live. Discover now