9. Мартагдашгүй өдөр

2K 164 0
                                    

Гэртээ ирээд ээж аавыгаа хараад нулимс минь өөрийн эрхгүй урсана. Би тэд нартаа үнэхээр их хайртай.

Ээж аавдаа Чанёолыг танилцуулаад, түүнд ямар их хайртайгаа хүртэл хэлсэн юм. Тэд маань уурласангүй харин ч их баяртайгаар хүлээж авч байсан юм.

Хувцсаа солиод Чанёолтой цуг хуримынхаа бэлтгэлийг хийх гээд гэрээс гарав.

Бидэнтэй цуг Чанёолын найзууд явна.

Хамгийн түрүүнд миний хуримын даашинзыг сонгов. Мэдээж Чанёол д хуримаас өмнө даашинзаа харуулж болохгүй учир Сэүн Кай хоёр миний даашинзыг сонгоно.

Харин нөгөө талд бусад залуус Чанёолын хувцсыг бэлдэнэ.

Дараагаар нь хурим хийх газраа очиж үзэв. Анир чимээгүй ой дунд ганцхан давхар чамин харагдах байшин дүнсийнэ. Тэнд мэдээж цус сорогчид л хуримаа хийдэг билээ.

Харин одоо бид бүгд тойрч суугаад хуримын урилгаа бичнэ. Хамаатнууд сургуулийн найзууд гээд маш олон хүнийг урьлаа.

Өдөр хоног маш хурдан өнгөрнө. Түүнийхээ гэргий болно гэж бодохоор дэндүү их баярлана. Удалгүй бяцхан хүүхэдтэй болоод аз жаргалтай амьдарна гэж дотроо мөрөөднө.

Маргааш хурим болно. Би түүний эхнэр байж чадах болов уу?

Гадаа савлуур дээр суугаад од харан түүнийгээ бодно. Хажууд хөлийн чимээ гарахад тэр минь аль хэдийнээ миний хажууд ирэн сууж байлаа... Хичнээн цаг суусныг ч мэдэхгүй. "Одоо ордоо хайрт минь. Маргааш ядарч болохгүй шүү дээ" гэж Чанёол хэлнэ. Мэдээж би үргэлж түүнийхээ үгэнд ордог. Маргааш хүмүүст ядарсан харагдаж болохгүй учир орондоо ороод нүдээ анин хэвтэнэ.
"Сэтгэл минь хайраар бялхана.
Яг л бүтэн сар шиг дүүрэн"

~Хуримын өдөр~

Би яг одоо даашинзаа өмсөөд хурим болохыг тэсэн ядан хүлээнэ. Найзууд маань орж ирэн надад баяр хүргэн гарч суудалдаа суухаар явцгаана. Удалгүй аав орж ирээд намайг үнсээд "Гарцгаая" гэж хэлэх үед л би маш ихээр сандарч байлаа.

Аавыг сугадан улаан хивсэн дээгүүр алхана. Урд минь бяцхан охин сарнайн дэлбээ цацах нь үнэхээр эгдүүтэй санагдана.

Чанёол нүдэндээ нулимстай нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар над руу харан зогсоно.

Номлогч: Пак Чанёол та Пак Хэмиг өөрийн эхнэр болгон насан туршдаа үнэнчээр хайрлаж хүнд хэцүү бүхнийг даван туулж чадах уу?
Чанёол над руу харан инээмсэглээд: Тиймээ би чадна.
Номлогч: Пак Хэми та Пак Чанёолыг өөрийн эр нөхөр болгон насан туршдаа үнэнчээр хайрлаж хүнд хэцүү бүхнийг даван туулж чадах уу?
Би:т-.... гэнэт хаалга маш хүчтэйгээр нээгдэж маш олон хар нөмрөгтэй хүмүүс орж ирнэ. Чөтгөр гэж тэд Хар Хүчтнүүд байна...

Цус сорогчдын ахлах сургууль /Дууссан/Where stories live. Discover now