5. Бидний хайр үүрд мөнх❤🔥

2.9K 206 3
                                    

Маргааш байдаг л янзаараа босоод хувцсаа өмсөөд гартал Чанёол намайг хүлээн зогсож байлаа. Түүний хажууд гараад дуугүй л явна. Бид 2 өмнө нь ч юм ярьдаггүй байсан бол одоо бүр дуу ч гарахгүй болох нь... Явсаар сургуулийн үүдэнд ирэхэд нөгөө ангийн Чанмин үүдэнд зогсож байснаа Чанёол руу нэг харснаа надруу хараад
Чанмин: Хэми-яаа надтай түр уулзаач... Болно биздээ Чанёол-аа *Чанёолруу харах* Тэр уурлаж байсан ч Чанминыг тоолгүй яваад орчихов
Чанмин намайг дагуулаад 1давхрын булангийн тэнд хүнгүй газар авчраад

Чанмин: Хэми-яаа би чамайг анх ирсэн өдөрт чинь коридорт хараад шууд л дурласан. Өдөр болгон Чанёолтой явж байхыг чинь хараад энэ дотор маш их өвддөг. *миний гарыг өөрийн зүрхэн дээрээ тавих* Одоо сонсож байна уу? Миний зүрх чамайг харахаараа ингэж хурдан цохилдог юм... Надтай үерхээч магадгүй намайг мэдэхгүй байх л даа. Чамд бодох хугацаа өгье гээд цааш харан явтал
Би: Чанмин аа
Чанмин: *эргэж харах*
Би: Чамд одоо хариуг нь хэлье. Болох уу?
Чанмин: *инээмсэглэн толгой дохилоо*
Би: Надад өөрийн гэсэн хайрладаг хүн байгаа. Анх түүнийгээ хараад айж байсан ч одоо айдас минь хайраар солигдсон. Үерхэл, догдлол ямар байдгийг мэдэхгүй надад тэр энэ бүхнийг мэдрүүлдэг. Тэр надад дургүй болсон ч миний түүнийг гэх хайр унтрахгүй *зүрхэндээ гараа тавин* энэ дотор дүрэлзэн асах болно. Магадгүй чи намайг шохоорхдог байх гэхдээ хайр бол шохоорхлоос тэс ондоо юм шүү. Тиймээс би үгүй гэдэн хариултандаа бат зогсоно.... *зөрөөд явах* Би эргэж ч харсангүйгээр явсаар ангийн урд иржээ. Ангиар ортол нөгөө хэд бөөгнөрчихсөн инээлдээд сууж байхыг харахад таатай байлаа. Чанёол намайг гаръя гээд дохитол би ч ойлгон түүнийг дагасаар сургуулийн дээвэр дээр ирчихэв.
Чанёол: Чанмин уулзаад юу гэж хэлсэн???
Би: Юу ч бишээ март даа гээд эргэж хараад явах гэтэл хойноос намайг тэврэн...
Чанёол: Надад хэзээ ч битгий худлаа хэлээч... Би чамайгаа алдмааргүй байна. Хэрвээ би чамайг алдчих юм бол надад амьдрах ямар ч утга учир үлдэхгүй. Чинийхээ тэр инээмсэгллийг үргэлж хамгаалахыг хүснэ. гээд нулимс нь урссан бололтой мөр минь норно.
Би эргэж хараад: Би чамайгаа хэзээ ч орхихгүй ээ . Миний энэ зүрх зөвхөн чиний л төлөө цохилсоор байх болно. Надад итгээрэй. Би үргэлж чинийх байх болно. гээд хэлж дуусахад тэр миний уруул дээр үнсчих нь тэр... Анх удаагаа хүнд үнсүүлж байгаа болохоор нэг л эвгүй санагдаж хөдөлж ч чадалгүй дэмий л байрандаа зогсоно. Миний жижигхэн зүрх яг л галт уул шиг дэлбэрэх гэж буй мэт цохилох нь түүнд сонсогдчих вий хэмээн ичнэ. Тэр надаас удаанаар уруулаа салгаад "Би чамд хайртай" "Би ч бас чамд хайртай Чанёол аа" хэр удаан дээвэр дээр зогссоныг мэдэхгүй юу ч гэсэн эхний хичээлийн завсарлагааны хонх дуугарахад бил 2 сургууль руугаа орлоо. Бүх хүүхдүүд л анги анги руугаа холхилдоно. Ангид ортол
Бэкхён: Энийг хүрт!!! гээд Кёнсүүгийн толгойруу номоороо маш чанга цохичих нь тэр...
Кёнсүүгийн нүүр нь улайж гараа зангидаад: Би чамайг алнааа!!!! *хойноос нь хөөх*

Хар хүчний тухай ойлголтын хичээл дуусаж хонх дуугарахад өмнө минь нэг охин ирээд гараа сунган
...: Намайг Ханыл гэдэг хоёулаа танилцья
Би: Хэми *гар барих*
Ханыл: Чамайг хараад байхал ердөөсөө дуугарахгүй их даруухан дээрээс нь эмэгтэй найз нээх их байхгүй байхаар нь хань болохоор ирлээ... Би ч бас чам шиг энд ирээд удаагүй болохоор нэг ч найз байхгүй. Бас миний өрөө чиний өрөөний хажууд байдаг гээд намайг дагуулаад явчих нь тэр би уул нь завсарлагаан бүрээр Чанёолын хажууд байдаг ч энэ удаад түүнийг найзуудтай нь орхисон юм. Замд Ханыл надтай зөндөө зүйл ярьсан боловч Чанёолыг бодсоор зөвхөн талыг нь л сонсож чадсан юм. Тэр их хөөрхөн охил бөгөөд яг л Бэкхён шиг их хөгжилтэй надад түүний зан чанар нь үнэхээр их таалагдаж байлаа.

~Энэ үед Чанёолын талд~
Түүнтэй цуг өглөө ирж байхад замд Чанмин таарж түүнтэй тусдаа уулзхаар явсан нь миний уурыг хүргэж байсан боловч би тэсэж байсан юм учир нь би Хэми дээ муухай харагдах ёсгүй... Түүнийг Чанминтай уулзсан болохоор уурлаж гомдоллож байлаа. Тэгэхээр хайр ингэж мэдрэгддэг байхнээ. Би хайр гэх зүйлээс үргэлж л айж эмээдэг байсан учир нь миний хамгийн их хайрладаг байсан ээж минь нэг л өдөр надад дахиж ирэхгүйгээр явчихсан учраас миний хайрладаг бүхэн энэ хорвоогоос явж магадгүй гэж боддог байсан гэвч түүнийг хараад тэр айдас минь ор мөргүй алга болсон.

Түүнийг дагуулаад дээвэр дээр гаран түүнээс юу болсныг асуухад тэр "Юу ч биш ээ март даа" гэж хэлсэн нь миний зүрхийг хэдэн хэсэг буталж байлаа. Тэр надаас залхсан юм болов уу? Чанмин түүнийг өөртөө татахаар үг хэлсэн юм болов уу? гээд эсэн шидийн бодол толгой дотор минь эргэлдэнэ. Би зүгээр л түүнийг тэврэхийг хүсэж түүнийгээ өөр нэгэнд алдмааргүй байсан учраас түүнийгээ өөрөөсөө явуулалгүйгээр чанга тэвэрж орхитол өөрийн эрхгүй нулимс минь урсана. Магадгүй тэр ээжтэй минь үнэхээр адилхан байх....

Хайр ингэж мэдрэгддэг юм байхдаа... Өмнө нь хэзээ ч хайр гэдэг зүйлийг мэдэрч үзээгүй надад ирсэн Сахиусан тэнгэр минь би түүнийгээ хэзээ ч тавьж явуулахгүй... Хэн ч надаас түүнийг булааж чадахгүй.❤

Цус сорогчдын ахлах сургууль /Дууссан/Where stories live. Discover now