11. Надад үнэхээр хэцүү байна

1.9K 156 0
                                    

2 жилийн өмнө Чанёол~~

Хэмигийн ээж өөд болсон нь бүгдэнд нь маш том цохилт болсон. Үргэлж чимээгүйхэн инээмсэглэж байдаг охин минь чимээгүйхэн гуниг тээх болсон.

Яагаад ч юм түүний ээж нас барсны дараа тэр үргэлж ууртай гомдолтой явах болсон. Түүнийг ийм байдалд оруулсанд би өөрийгөө буруутгана.

Сургуулийг захирлын ажлыг хийхийн тулд залуустай цуг ахлах сургууль дээр ирсэн боловч байдал их муу байлаа. Өдөр болгон Хэмитэй хэрэлдэнэ...

Өглөө сэрвэл тэр миний дэргэд алга.. Бид хаяа муудалцвал салж унтацгаадаг түүний унтдаг газар луу очвол тэр тэнд алга. Түүнийг байсан гэх ч мөр алга.

Би хадам аавруу залгаж Хэмиг асуувал тэр "Мэдэхгүй" гэсэн товч бөгөөд тодорхой хариулт өгсөн. Уул нь хадам аав минь надад их сайн үргэлж намайг дэмждэг байсан боловч тэр эхнэрээ алдснаас хойш хүйтэн хөндий болчихсон...

Би хэд хоног Хэмиг хайлаа. Түүний ул мөр энд алга. Би болон залуус түүнийг нэг сар хайгаад олоогүй. Солонгосын хаана ч тэр байхгүй байна.

Энд хүүхдүүд дунд би болон залуус их алдартай. Намайг залуухан ухаантай хүчтэй цус сорогч гэж хүмүүс ярьдаг.

Сургуулийн нэг багш Хэмиг байхгүй хооронд үргэлж гэрийг минь цэвэрлэж хувцсыг минь угааж бүх зүйлийг л зохицуулдаг яг л Хэмиг орлон эхнэрийн ажил гүйцэтгэдэг гэх үү дээ. Тэрнийг Хэёон гэдэг бөгөөд үнэхээр үзэсгэлэнтэй.

Хэмитэй гэрлэх гэсэн гэрлэлт нь бүтэлгүйтэж хайртай болоод удаагүй бүсгүйгээ ор сураггүй алдсан нь үнэхээр харамсалтай.

Гэвч Чанёолд нэгэн аймшигт бодол төрөв.  Магадгүй Хэми өөр хэн нэгэнд сайн болсон байх  Түүнийг ингэж бодонгуут л нүдэнд нь гал авалзаж байлаа. Тэгээд л түүнээс салахын тулд үргэлж хэрэлдэж бас надаас зугтсан байх.....

Дэмий зүйлс бодон энэ бүхэнд өөрийгөө буруутгаж уйлна.

Өнөөдөр залуус бүгд цугласан бөгөөд юм ярилцахаар сууцгаасан юм.

Бэк: Хэми яагаад биднийг орхисон юм бол?

Кай: Магадгүй..*гэж хэлээд амаа дарлаа*

Үргэлж хөгжилддөг байсан залуус Хэмиг явсны дараа үргэлж гунигладаг болцгоосон. Бүгд Хэмиг дотроо санана.

Чан: Магадгүй тэр өөр хүнд хайртай болсон байх...*санаа алдах*

Бэк түүний мөрөн дээр гараа тавин тайвшруулах гэж оролдтол Чанёол гэнэт уйлж эхэллээ. Түүний нүдэнд гуниг зовлон хуралдсан байх бөгөөд хэн хүнээс илүү Хэмиг санан ганцаардана. Чанёол амьдралдаа хэзээ ч ингэж их цөхөрж үзээгүй. Ээжийгээ алдахдаа ч тэр ингэж их уйлаагүй...

Цус сорогчдын ахлах сургууль /Дууссан/Where stories live. Discover now