4. Урлагийн үзлэг🔥+ хүссэн хүлээсэн мөч минь❤

3.3K 217 0
                                    

....Мэдэхгүй юм, хэзээнээс чи миний зүрхэнд амьдрах болсныг

Мэдэхгүй нь, чамайг харах бүртээ яагаад тэгж их догдолдгоо... 
(For you)

Яагаад энэ дуу миний амнаас салахгүй байгааг мэдэх юм алга. Хайр ингэж мэдрэгддэг юм байхдаа...

Хичээлдэж явах бэлтгэлээ хангаад гүнзгий амьсгал аваад дотуур байрнаасаа гартал манай 9найз биш ганц хүн инээмсэглэн зогсож байлаа.

Би: Яагаад ганцаараа байгаа юм? Бусад нь явахгүй юм уу?
Чанёол: Би бүгдэнг нь явж бай гээд хэлчихсэн.

"Яагаад ингэж их догдолно вэ?"

Ангид сургуулийн захирал буюу Чанёолын аав орж ирэн
Захирал: 7хоногийн дараа "Урлагийн үзлэг" болох учир бүгдэнд нь амжилт хүсье. гэх богинохон өгүүлбэр хэлэн буцаад гараад явчихав. Бүх хүүхдүүд л дор дороо гайхан, зарим нь уурлацгаана.

Би: Бэкхёнаа хүүхдүүд яагаад урвагар байгаа юм бэ?
Бэкхён: Урлагийн үзлэг ч аймар шүү. Бүх багш нар болон Урлагийн үзлэгийг үзэхээр ирсэн хүүхдүүдийн өмнө дуулж бүжиглэх их хэцүү. Бас бид нар цус сорогчид болохоор зарим нь эвсэл муутай л даа *инээх*

Ингээд хичээл тарсны дараа ангийн багш орж ирэн урлагийн үзлэгийн талаар ярьж биднийг төрөл бүрт хувааж байлаа.

Дууны багт: Кёнсүү, Бэкхён, Чэн

Бүжгийн багийг цэнгээт бүжиг бүжиглэнэ хэмээн зарлаад: Кай-Хэра, Сэүн-Сүён, Сухо-Хэми, Лэе-Хэсү, Шиүмин-Хана, Чанёол-Сэра гээд
Багш: Ингээд хуваариллаа гэхэд
Чанёол: Багшаа би Хэми тэй болмоор байна.
Багш: *гайхах*

Чанёол ч бас Сухо гийн хажууд гайхан зогсож байсан намайг өөр лүү гээ татаж авчрах нь тэр...(бүгд шок)

Бүжгээ бэлдэж байгаад түүний хөл дээр санамсаргүй гишгэчихэв.
Би: Н-на-н-намайг уучлаарай
Чанёол:*инээмсэглэн* Зүгээр дээ.

Бидний бүжгийг Кай дэглэж бид ч бас сурахыг хичээж байхад цаана нь дууны багийнхан дуугаа маш хичээнгүй бэлдэнэ.

6хоногийн дараа:
Бүжгээ ч хичээнгүйлэн давтаж байлаа. Кай-ын дэглэсэн бүжигт хурц ширүүн хөдөлгөөн их байсан учир сурахад нилээн хүндрэлтэй байсан юм...

Маргааш урлагийн үзлэгтэй гэж бодохоор сандрал айдас намайг бүрхэж байлаа.

Маргааш нь:
Бүгд жигд хувцаслан нэгэндээ урам өгөн зогсоно.

Одоо бидний ээлж.... Дууны багийнхан дуунаа амжилттай сайн дууллаа. Тэдний хоолой үнэхээр гайхалтай юм. Гэвч би бүжгийг баллачихвал манай анги ч... гэж бодож дуусаагүй байтал
Чанёол:*гараас хөтлөх* Битгий сандар би чиний хажууд байна.

Цус сорогчдын ахлах сургууль /Дууссан/Where stories live. Discover now