10. Би ингээд явлаа

2K 154 1
                                    

Хар хүчтнүүдийн дайрсан өдрөөс хойш тайван нойртой хоносон шөнө гэж надад алга...

Хажууд минь тайван нойрсох Хайрт минь.. Тэр минь юуг ч бодолгүй тайван нойрсоно.

Өрөөнөөсөө гараад гадуур алхавал Бэкхён өөдөөс харан инээсээр: Энд амьдарна гэсэн шийдвэр гаргахаар чинь бид нар гайхсан шүү.
Би хүчээр инээмсэглээд: Яаж нөхрөө орхиод Сөүлд үлдэх билээ? Гэхдээ та нар яагаад өөр тийш явахгүй энд амьдарч байгаа юм?

Бэк: Дахиад нөгөө Хар Хүчтнүүд ирвэл Чанёол та 2 зохицуулж чадна гэж үү? Тэгээд л бид энд байна.

Хар хүчтэн энэ үгийг сонсоод дахиад л уур дээд цэгтээ хүрнэ. Бэкхёныг орхиод ганцаараа бодолд дарагдан алхана.

Тиймээ би нэг шийдэлд хүрлээ.. Мэдээж энэ бол амаргүй зүйл...

Би ээжийг алдснаас хойш үнэхээр их шаналж ганцаардаж байгаа билээ. Надад ийм байхад аавд минь ямар байгаа нь ойлгомжтой...

Би аав руу очиж түүнийг тайтгаруулаад ээжийн оршуулгийн газар луу очлоо... Түүний булшны өмнө очоод суухад өөрийн эрхгүй нулимс минь урсана.

Тэр минь энэ хөрсөн дор амгалан нойрсож байгаа гэж найдья...

Ээжийг явснаас хойш Чанёол бид хоёр үргэлж муудалцах болсон. Сая ч бас миний уур хүрэн түүнтэй маргалдсан.

Миний сэтгэл ямар байгааг тэр минь хүртэл ойлгохгүй байна гэж үү?

Магадгүй би өөр тийшээ явах хэрэгтэй байх....

Өчигдөр ч бас би Чанёолтой муудалцсан. Түүнтэй удаан баймааргүй санагдаж эхэлж байна.

Тиймээс л бид өчигдөр тусдаа унтсан.


Гэхдээ би хувцсаа аваад явахдаа түүнийхээ хацар дээр нь зөөлөн үнсээд сэрээлгүй явлаа.

Харин одоо би Сөүл ээс явж байна...

Хэзээ буцаж ирэхээ мэдэхгүй энэ газрыг дахин нэг сайн ажиглаад онгоцондоо сууна... Тэр намайг санах болов уу? Тэр надад хайртай л бол намайг удсан ч хүлээх байх...

Хэнд ч мэдэгдэлгүй чимээгүй явсан нь өөрийгөө өөрчлөх гэж... Тэр хурим болсон өдрөөс хойш бид дахиж гэрлэх гэж оролдоогүй... Маш их айсан юм.

Чанёол цус сорогчдын сургуульдаа ажилдаг бол би тэнд нь амьдардаг. Залуус үргэлж намайг хөгжөөх гэж оролддог ч би үргэлж гунигтай бодолд автсан болчихсон. Бас орой бүрийн хэрүүл намайг залхааж байна...

Хятдад очсон эхний өдрөөс л хэл соёл гээд бүхий л зүйл нь өөр байвч би энэ зүйлд дасах ёстой. Би өөрийгөө өөрчлөхийн тулд л энд хайртай хүмүүсээ орхиод ирсэн..

Өдөр болгон залуус юу хийж байгаа бол гэж бодно.



Хол байхын хамгийн аймшигтай зүйл бол тэд чамайг санаж байна уу? Мартаж байна уу? гэдгийг мэдэхгүй байх...

Энд ирээд аль хэдийн 2 жил өнгөрчээ. Мэдээж энэ хугацаанд Чанёолтой ч тэр залуустай ч тэр холбоо бариагүй.
Энэ хугацаанд би аль хэдийн 3 сайхан найзтай болсон. Нэрийг нь Лухан, Крис, Тау гэдэг. Тэд яг одоо манай гэрт ирж байгаа. Хонх дуугарах*

Хаалга тайлж өгөн инээмсэглээд: Алив орцгоо, Би хоол хийж байгаа...

Крис: Манай Хэми ч сайн охин шүү.

Лухан: Өдөр болгон ирдэг болохоор өөрийн гэр шиг л санагдаж байна шүү.

Тау: Хэмигийн гэр ч их тухтай шүү. гэхчилэн ойр зуурийн юм ярьна.

Би анх энд ирээд 2 сар болж байсан байх. Нэг орой дэлгүүр ороод өөртөө зайрмаг аваад алхаж явтал урдаас олон залуус гарч ирээд намайг өдөөд явуулаагүй юм. Би хүчээ ашиглаж болох ч дэндүү аюултай. Бас энгийн хүмүүсийн дэргэд хүчээ ашиглах нь эрсдэлтэй байдаг. Хар хүчтнүүдтэй тулалдахдаа айгаагүй би анх удаагаа л ингэж ихээр айн зогсоно.

..: Эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болдог юм уу? (Хятдаар ярьж байсан болохоор би эмэгтэй харьцах гэх үгсийг л ойлгож байлаа)

Тэдний юу ярьсныг мэдэхгүй зогсож байтал гэнэт хойно байсан залуус тэдэн рүү дайраад хормын дотор бүгдэнг нь нам цохиод унагаачихав. Бүгд л өвдсөндөө ёолоод цааш явна.

Би: Баярлалаа

...: Орой үдэш эмэгтэй хүн ганцаар явж болохгүй шүү дээ..

Би: Би Хятад хэл сайн мэдэхгүй ээ..( Англиар хэлэх)

...: Аан тийм байхнээ. Тэгээд хаанаас ирсэн юм? (Англиар)

Би: Солонгос

..: Танилцья намайг Лухан

...:Крис

.: Тау

Лухан: Бид солонгост амьдардаг байсан юм. гээд гэнэт солонгосоор маш цэвэрхэн ярьна.

Тэдний бас нэг нууц бол тэд ч бас цус сорогчид~~

Лухан бодлоороо юмс удирддаг. Крис лууны их хүчтэй. Тау цагийг удирддаг.

Би тэдэнтэй нөхөрлөсөндөө харамсдаггүй. Тэд яг л Солонгост байгаа залуусыг надад санагдуулдаг.

Өдөр болгон тэдэнтэй уулзаж гадуур зугаалж гэртээ авчирж хоол хийж өгдөг. Энд хийх зүйл байдаггүй  байсан бол амьдралд минь тэд гарж ирсээр их л хөгжилтэй болсон юм даа.



Гэхдээ одоо Чанёол юу хийж байгаа бол? Магадгүй намайг мартсан байх тийм үү?

Цус сорогчдын ахлах сургууль /Дууссан/Where stories live. Discover now