8. Төгсөлтийн үдэшлэг

2.2K 165 2
                                    

Өнөөдөр бол төгсөлтийн үдэшлэг болох өдөр~~

Хар хүчтнүүдтэй тулалдсан өдрөөс хойш их сульдсан боловч одоо хүпч маань бага багаар нэмэгдэж бас Чанёолын бие нь хүртэл сайжирч байгаа...

Өнөөдөр хичээл орохгүй учир Чанёол бид 2 ойгоор зугаалахаар тохиролцсон юм. Яг анх уулзсан газартаа ирээд түүнийгээ хүлээнэ. Тэр минь өөдөөс инээмсэглэсээр ирнэ. Тэр бол миний бүх зүйл. Төрсөн цагаасаа хойш эцэг эхийн хайрыг мэдэрч байсан бол тэр минь надад жинхэнэ хайрыг мэдрүүлсэн юм.

Ойгоор удаан явлаа. Харин одоо үдэшлэг болох тул бид хоёр сургуулийн зүг алхана. Бүх хүүхдүүд л нүүр дүүрэг аз жаргалтай, хамгийн гоё гэсэн хувцсаа өмссөн байв. Бид хоёрыг ороход өөдөөс Чанёолын найзууд ирээд цуг төв танхим руу орцгоов. Намайг анх ирэхэд Чанёол найзуудтайгаа тийм ч дотно биш хөндий хүйтэн байдаг байсан бол одоо харин эсэргээрээ заримдаа намайг орхиод тэдэнтэй юм яриад явчихдаг болсон.

Төв танхимд орж ирвэл индэр дээр сургуулийн захирал зогсон ийнхүү хэлэв.

Захирал: Саяхан манай сургуульд маш том аюул нүүрлэсэн юм. Харин тэр аюулын өөдөөс сөрж зогсон өөрсдийн амиа ч үл хайхран дайснуудтай тулалдсан эрэлхэг зоригт баатруудаа тайзан дээр урьж байна.

Биднийг тайзан дээр гарахад сургуулийн бүх хүүхдүүд орилолдоно.

Захирал: Энэхүү хүндэт баатруудыгаа шагнаж хамгаалагчдын хүндэт медалийг олгож байна. Мөн би одоо хөгширч байгаа тул өөрийн захирлын суудлаа өөрийн хүү болох Пак Чанёолд өвлүүлэн үлдээх болсон юм.

Чанёол ч тэр би ч тэр бүгд л мэл гайхаж байлаа. Хэрэв Чанёол захирал болвол энд үлдэж сургуулиа хамгаалах ёстой. Харин би яах бол???

Шагнал гардуулах ёслол ч өндөрлөж бүгд бүжгийн талбайд бүжиглэнэ. DJ намуухан ая тавьсан учраас бүгд л хос хосоороо бүжиглэнэ. Чанёол намайг уриад бид 2 бүжгийн талбай руу гарав. Би сайн бүжиглэж чаддаггүй ч Чанёол байгаа учраас огт айсангүй. Бүжиглэж байгаад тэр уруул дээр минь зөөлөн үнсэв. Тэрнийг ингэх тусам түүнд улам ихээр татагдана. Би тэрэнд өөрөөсөө ч илүү хайртай...

Тэр намайг хөтлөөд тагтан дээр гарав. Шөнийн тэнгэр үнэхээр гайхалтай харагдаж байв. Харин миний сэтгэл дотор Чанёолыг энд үлдэх болохоор би яах талаараа ч мэдэхгүй байсан юм..

Чанёол намайг тагтан дээр үлдээгээд түр хүлээгээрэй. Намайг ор гэхээр орж ирээрэй гэв.

Удаан хүлээсний эцэст сургуулийн нэг хүүхэд гарж ирээд намайг дагуулан дотогш оров. Миний урд маш олон сарнайн дэлбээн зам байх бөгөөд хүүхдүүд яг тэр замын хоёр талаар хуваагдан зогсож байсан юм. Сарнайн дэлбээтэй замыг даган явсаар тайзан дээр гарч ирвэл Чанёол өмнө минь өвдөг сөхрөөд бөгж гарган ирээд: Хэми эхнэр минь болооч... Миний нүднээс нулимс дусалж байлаа. Энэ бол мэдээж баярын нулимс. Би нулимсаа арчаад толгой дохив. Тэр миний гарт алмаазан шигтгээтэй бөгж зүүлгэн босч ирээд миний уруул дээр зөөлөн үнсэнэ. Яг энэ үед бүх хүүхдүүд бид хоёрт баяр хүргэж байлаа... Би энэ мөчийг хэзээ ч мартахгүй...

Чанёол бид хоёр тохиролцон дараа долоо хоногт хуримаа хүний ертөнцөд хийхээр боллоо.

~Маргааш нь~
Өнөөдөр бол төгссөн хүүхдүүдийн гэрлүүгээ буцах өдөр.Үүнд би болон Чанёол мөн Чанёолын найзууд ч багтаж байсан юм. Бид юмаа баглаад бэлэн болоод сургуулийн автобусыг хүлээнэ. Чанёол багаасаа л энд өссөн болохоор хүний ертөнцөд очоод амьдрах газар байхгүй гэсэн учраас тэр хурим болтол манай гэрт амьдарна.

Би эцэг эхдээ хурим болохыг хэлээгүй байгаа. Мөн хэзээ буцахаа ч хэлээгүй. Тэд намайг ирсэнд бас хурим хийх гэж байгаад их цочирдох байх...

Цус сорогчдын ахлах сургууль /Дууссан/Where stories live. Discover now