13. Уучлаарай

1.8K 160 0
                                    

Миний даашинз яг л миний сэтгэлийг илэрхийлж буй мэт тас хар өнгөтэй дээгүүрээ бие барьсан мөртлөө доогуураа урт сул байсан юм. Яг л миний сэтгэлийг хар бараан байгаа гэдгийг илтгэж буй мэт. Энэ даашинзыг маань Крис сонгож өгсөн бөгөөд сэтгэл минь хар бараан байгаа гэдгийг таасан мэт.

Чанёолыг эцэст нь олж харлаа...

Тэр яг л өмнөх шигээ царайлаг сэтгэл татам хэвээрээ байна. Гэхдээ гэхдээ түүний хажууд түүний хажууд улаан даашинзтай эмэгтэй инээмсэглэн цуг алхана. Магадгүй энэ эмэгтэй жилийн өмнө цуг байсан эмэгтэй нь байх...

Ингээд хайртай хүнээ өөр хүнд алдчихаж байгаадаа итгэхгүй байна.

Нулимс нүдийг минь бүрхэж зүрх минь хэдэн хэсэг хуваагдсан мэт мэдрэмж төрнө.

Хамтдаа мөрөөдсөн ирээдүй минь ингээд дуусчих юм гэж үү?

Крисийг хөтөлсөөр хурим руу орлоо. Маш олон хүн цугласан байх бөгөөд яг л миний хуримын ёслол шиг санагдана.

Бидний хурим ч бас ийм гоё болж болох байсан. Гэхдээ тэгээгүй. Тэр хараал идсэн хуримын өдрөөс болж хайртай хүнээ алдаж, бас хэзээ ч алдахгүй гэж амласан хүнээ орхисон.

Би үнэхээр азгүй хүн юм.

"Хол байх тусам чамд илүү их хайртай гэдгээ ухаарах юм"

Кайн хуриманд баяр хүргээд юм уу? Эсвэл өөрийнхөө өмнөх амьдралд гомдоод уйлаад байгаа юм уу? гэж бодсоор хуримын ордныг түр орхин агаар амьсгалахаар гарлаа.

Хажууд хоолой засах чимээ гарна. Цөхрөлөөр дүүрсэн нулимстай нүдээр эргэн харвал мөрөөдлийн минь залуу гунигтай ширтэн зогсоно.

Түүнийг харсандаа баярлаад дахиад л уйлна.

Арай гэж нулимсаа залгиад асуулт эрсэн нүдээр харвал тэр: Энэ олон жил хаана байсан юм? Чамайг ямар их хайсан гээч.

Би: Чамайг шархлуулахгүйн тулд өөрийгөө өөрчлөхийн тулд би гадаад явж амьдарсан. Харин эргээд ирсэн чинь... Чи өөр хүнтэй цуг байсан. Энэ бүгд миний буруу болохоор чамайг хүндэлсэн болохоор.. Өөрийгөө яаж шархалж байгаагаа нуух гэж оролдсон.

Чанёолын талд~
2жилийн өмнө~

Өдөр болгон л Хэмиг хаана байгаа бол? Юу хийж байгаа бол гэж бодно. Гэхдээ дээрийн бодол минь толгойноос гарсангүй. " Магадгүй тэр өөр хүнд сайн болоод намайг орхисон байх" энэ бодлыг бодохоор нэг бодлын миний буруу юм шиг... Би түүнийг ойлголгүй түүнийг аргадах биш маргалдаж байснаа бодохоор уур хүрнэ.

Хэёон өдөр болгон гэрт минь ажил дээр минь ч намайг даган явдаг. Хувцсыг минь янзалж бичиг баримт цэгцэлж үргэлж хажууд минь байх болсон.

Өөрийн мэдэлгүй Хэёонд татагдаж байлаа. Надад эхнэрийн минь хайр халамж дутаж байсан бол Хэёон түүнийг нь нөхөж өгдөг байсан болохоор тэр байх.

2жилийн дотор Хэёонд өөрийн сэтгэлээ өгсөн бөгөөд тэр минь ч надад зөвшөөрсөн бид хоёр аз жаргалтай байх боловч Хэмитэй байдаг байсан аз жаргалыг минь зүйрлэшгүй.

Сэтгэлийн минь мухарт үргэлж Хэми байсан. Өнөөдөр Кайн хуримын өдөр би тэнд очихдоо баярлах ёстой боловч сэтгэлийг минь уйтгар гуниг бүрхэн авна.

Хэмитэй тулгарахгүйг хичээх авч миний нүд өөрийн эрхгүй Хэмиг хайна. Хэми тас хар өнгийн бие барьсан урт даашинз өмссөн байсан бөгөөд нүдэнд нь гуниг хуралдсан байлаа. Мэдээж тэр хажуудаа өөр залуу хөтөлж байсан юм.

Түүний хөтөлсөн залууг хараад уурласан боловч өөрийнхөө байдлыг хараад түүнийг хүндлэхээр шийдлээ.

"Надад чам шиг Чамд над шиг хүн хоёр дахь удаагаа дахин олдохгүй"

Хэми тасралтгүй уйлсаар байсан. Би түүнийг харсан мөртлөө хараагүй мэт дүр эсгэсэн. Түүнийг заалыг орхиод явахад би ч бас араас нь гарсан.

Би түүнийг харсандаа баярлаж тэвэрмээр байсан ч тэр одоо өөр хүнийх болсон учраас түүнийг холоос л ажиглах би: Энэ олон жил хаана байсан юм? Чамайг ямар их хайсан гээч.

Хэми: Чамайг шархлуулахгүйн тулд өөрийгөө өөрчлөхийн тулд би гадаад явж амьдарсан. Харин эргээд ирсэн чинь... Чи өөр хүнтэй цуг байсан. Энэ бүгд миний буруу болохоор чамайг хүндэлсэн болохоор.. Өөрийгөө яаж шархалж байгаагаа нуух гэж оролдсон.

Хэмигийн энэ үг зүрхийг минь зүсэх шиг л боллоо. Түний гуниг хуралдсан нүд яг л энэ бүхэнд чи буруутай гэж байгаа юм шиг надад харагдана.

Би түүнийг хүлээсэн бол одоо бид хуучных шигээ байх байсан болов уу?

"Үргэлж намайг хайрладаг байсан нэгэн минь өөр нэгнийг хайрлах үед өөрийгөө би буруутгах ёстой юу?"

Цус сорогчдын ахлах сургууль /Дууссан/Where stories live. Discover now