' 23 цаг 15 минут
"Ахиад л оройтчихлоо. Ээжид алуулахаас өөр сонголт үлдсэнгүй нь дээ!"
Метро хүлээн зогсох цөөн хэдэн хүмүүсийн дундаас түүний ийнхүү уцаарлангуй зогсох нь хэний ч гайхшралыг төрүүлэхээр харагдана. Хар багын хэнэггүй, муу сурлагатан байсан Renjun-д бол хичээлээ таслан байж 3 хоног PC-нд өнжих нь энгийн л үзэгдэл юм.
"Яахав дээ. Хэдэн хоногийг PC-нд өнгөрүүлсэн оюутан хүн л байгаа биз. Хүмүүс юунд нь ингэтлээ цоо ширтдэг байнаа?"
Сүр сар хийн хурдтай давхин ирэх метроны чимээ хажууханд дуулдмагц хажуу тийшээ хартал нэг охин замын бараг урд найган зогсох нь харагдлаа.
"Энэ охин чинь зүгээр үү?! Метронд дайруулж дуусахаар шийдсэн юм байхдаа??"
Юу ч бодолгүй гүйн очоод, гарнаас нь татан авч замаас холдуулав. Хариуд нь тэрээр сүүмийсэн нүдээр өөдөөс хачин жигтэй нь аргагүй муухай харж байлаа.
"Ямар новш нь вэ ЧИ?!"
Тэр гараа хүчтэйгээр татан авч цуурайттал чангаар орилох нь тэр.
"Мэдээд байсан юмаа. Согтуу байж. Ямар л эрүүл ухаантай олны өмнө метронд дайруулж үхэхийг хүсэх вэ дээ!"
гэж бодсоор метрондоо суув.Түүнийг ажиглаад байхад 20 орчим настай, тас хар урт үстэй, өндөр, туранхай биетэй, дээрээс нь царайлаг гэж жигтэйхэн яг л миний сонирхдог охин байх шив. ААШ!! Гэхдээ би архи уудаг охидод яснаасаа дургүй! Түүнийг хар л даа! Бөөлжих гэж байгаа юм шиг л байн байн огин зогсож байгааг нь ээ.
"ХӨӨШ! АХМАД НАСТАЙ ХҮНД СУУДАЛ ТАВЬЖ ӨГӨХ ЁСТОЙ ГЭДГИЙГ МЭДДЭГГҮЙ ЮМУУ! МААНАГ МИНЬ БОСООЧ!!"
Нөгөө охин чинь хөмсгөө зангидсаар хаалган талд сууж байсан ягаан фудволктой эрэгтэйг дагздаад авах нь тэр. Цочсондоо би нэг огло харайлаа.
"Дээрээс нь бас нилээн ааштай охин байх нь ээ??"
Ягаан фудволктой эрэгтэй дургүйлхсэн аятай удаанаар бостол буурал үстэй жижигхэн өвгөн өнөө охинд чинь талархан суудалд суулаа.
"Хөөе маанагаа? Эрэгтэй юм байж битгий ягаан хувцас өмсөж бай! Ойлгоо?!"
Өнөөх ягаан цамцат нэг хэрэлдэх гэснээ болихоор шийдэн толгойгоо сэгсэрсээр том том алхан холдов.
Үүний дараа метро доторх нөхцөл байдал хэдэн минут нам жим болов. Гэхдээ миний хувьд бүх зүйл нэг л түгшүүртэй болоод ирэх нь тэр. Өнөөх охин чинь бөөлжих нь үү гэлтэй зогсолтгүй огиж эхлэв.
YOU ARE READING
•●Хөөрхөн Чи Минь●• || RENJUN
Romance' 2001 оны Солонгосын алдарт "My Sassy Girl" киноноос санаа авсан болно. ~ Хичнээн жил өнгөрч, цаг хугацаа улиран одсон бай миний зүрхэнд чи минь үргэлж хөөрхөн төрх, дүрсгүй зангаараа..