(Илүү бодит мэдрэмжийг авахын тулд уншсаныхаа дараа энэ аяыг сонсоорой. Баярлалаа. 💕)
Нам гүм байдал өрөөг хучин авч ширээний дөрвөн өнцөгт өөд өөдөөсөө харан сууцгаав. Түүний аав, ээж нь толгойноос хөл хүртэл хөмсгөө зангидсаар сонжих нь тэдэнд би таалагдаагүйг илэрхийлнэ.
"Чи манай охины найз залуу нь уу?" гэж аавынх нь баргил бүдүүн хоолой өрөөн дотуур цуурайтахад аргагүйн эрхэнд ухасхийн цочив.R: "Т..тиймээ эрхэм ээ."
"Манай охиныг хэр сайн мэдэх юм?"
R: "Хангалттай сайн гэж хэлэхгүй ч өөрийнхөө хэмжээнд бол мэднээ."
Ингэж хэлэхийг минь сонсоод түүний ээж "Амныхаа зоргоор чалчиж байх шив" гэж буй мэт зэвүүцсэн байдалтайгаар жуумалзав.
"Ямартай ч дахиад охиныг минь ингэж оройтуулах хэрэггүй шүү. Одоо гэр рүүгээ харьж үз!"
S: "Ааваа!.."
"Чимээгүй бай!"
Sora бүгдийг тайлбарлах гэж хичээсэн ч аав нь сонсохыг хүссэнгүй бололтой. Тиймээс Renjun нөхцөл байдал дордхоос өмнө эртхэн шиг явахаар шийдэн сандалнаас бостол Sora түүний гарт шүхэр бариулан, үүдээр гаргаж өгөв. Явах гээд лефт рүү зүглэх гэтэл хаалганы цаанаас Sora-гын ээжтэйгээ хэрэлдэж буй нь чангаар дуулдав. Хэрэгт дурлан ярьж буй яриаг нь сонсохоор хаалганд очин чихээ наав.
Үүнийг би таатай зүйл биш гэдгийг сайн мэдэж байгаа ч сониуч зандаа хөтлөгдөв.
"Чи миний үгийг нэг сайн сонсоодох доо! Чи яаж ийм хайхрамжгүй үйлдэл гаргаж чадав аа!! Renjun-тэй битгий уулз гээд байхад яагаад хүний үг ойлгохгүй байгаа юм бэ?! Энэ Renjun чинь хэнэггүй бас дээрээс нь ямар ч ирээдүйгүй гээд хэлээд байна ш дээ би!"
S: "Таньд ер нь ямар хамаатай юм!? Миний амьдралд битгий оролцоод бай!"
"Чи ер нь яачихаад байгаа юм?! Наад өсгийтэй гутлаа яагаад хаячихсан юм? Чамд ер нь юу тохиолдоод байгаа юм бэ?!?"
S: "Өөрийнхөө амьдралыг би өөрөө мэдье!!"
Өрөөний хаалга чанга саван хаагдах дуу сонсогдов."Чи энэ охиндоо нэг үг хэл л дээ!! Хөгшөөн!"
"Наадах чинь өөрийгөө мэдэж байгаа. Зөнд нь орхи!"
"Чи байнга л охиноо өмөөрч байх юм!! Энэ чинь маш том асуудал!! Mark яваад удаачгүй байхад шал өөр юм дагуулаад хүрээд ирэх юм. Энэ охины чинь ухаан нь зүгээр үү?!"
ESTÁS LEYENDO
•●Хөөрхөн Чи Минь●• || RENJUN
Romance' 2001 оны Солонгосын алдарт "My Sassy Girl" киноноос санаа авсан болно. ~ Хичнээн жил өнгөрч, цаг хугацаа улиран одсон бай миний зүрхэнд чи минь үргэлж хөөрхөн төрх, дүрсгүй зангаараа..