Шинэ долоо хоног эхэлж зарим нэг нь эрч хүчтэйгээр хичээлээ эхэлж байхад нөгөө хэсэг нь өдөр хоногийг яаж аргацаая даа гэсэн мэт хамаг үрчлээгээ духан дээрээ овоолсоор ангийн хаалгаар орж ирцгээнэ. Тэдний нэг нь мэдээж Renjun. Нилээд олон хоног хичээлээ тасалсан түүнд энэ удаа хичээлдээ суухаас өөр арга зам байгаагүй нь ойлгомжтой.
Хичээл эхлэхээс өмнө оюутнуудын эрц бүрэн эсэхийг шалгахаар буурал үстэй ахмад багш орж ирэн нэрсийг эхнээс нь дуудаж гарав.
"Өчигдөр буудалд хоносон болохоор аав ээжийн гараас амьд гарахгүй нь тодорхой болох шив."
Сүүлийн хугацаанд амьдралд нь тохиолдоод байгаа элдвийн хачирхалтай зүйлсийг бодож суухдаа хичээл эхлээд аль хэдийн 1 цаг өнгөрчихөөд байгааг анзаарах ч сөхөөгүй суув. Стресст автсан бодлуудыг нь хаалга онгойх чанга чимээ сарниулан хаалганы зүг хартал гэнэт Sora ороод ирэв.
"Гүэ энэ чинь үлийгээ хийгээд энд явж байдаг билээ?!"
Sora хэнэггүй нь аргагүй зажилж байгаа бохио том том үлээн ангийн эд хогшлууд болоод оюутнуудыг хэсэг сонжиж харснаа Renjun-ий зүг шаламгай гэгч нь хурдан алхаж ирээд хажууд нь суув.
Ангид байсан бүх хөвгүүд түүний ямар хөөрхөн болохийг нь гайхан шивнэлдэж, нүдээ салгаж үл чадна. Тэдгээр хөвгүүдийн дунд мэдээж Renjun-ий найзууд болох Jaemin, Haechan нар ч багтана.
Sora: "Багшаа засварлах болоогүй юмуу?"
Багш: "Өө тийм. Багш нь нэг ярихаараа цагаа ч анзаарах сөхөөгүй болчих юм. Завсарлацгаа." хэмээн бугуйн цаг руугаа харан хэлэв.
Завсарлах цагийг хүлээж суусан хэсэг өлсгөлөн оюутнууд уралдан хаалгаар гарцгаав. Харин түм буман асуултан дунд гацаж орхисон Renjun Sora-гын зүг гөлийв.
"Наад хоёр хар чинь бүлтэрлээ!"
"Чи энд юугаа хийж яваа юм бэ?!"
"Би энд сурдаггүй байлаа гээд ирж болохгүй гэсэн үг биш ш дээ маанагаа" гээд дух руу нь нясалснаа Renjun-ий гарыг чанга гэгч нь атгаад чухал зүйл хэлэх гэж буй мэт царайлав.
"Явцгаая. Чамтай хамт хийх олон юм байна."
"Юу вэ?? Хичээл тараагүй байна ш дээ. Энэ удаа би яасан ч хичээлээ тасалж болохгүй. Тэгсний оронд үхсэн минь дээр байлгүй!"
Татгалзсан хариу хэлсэн тул Sora-г загнаж, зэмлээд эхлэх байх гээд зүрхээ бэлдээд сууж байтал харин ч эсрэгээрээ урамгүйхнээр "Зооз" гэж хэлчихээд гараад явчихав.
ESTÁS LEYENDO
•●Хөөрхөн Чи Минь●• || RENJUN
Romance' 2001 оны Солонгосын алдарт "My Sassy Girl" киноноос санаа авсан болно. ~ Хичнээн жил өнгөрч, цаг хугацаа улиран одсон бай миний зүрхэнд чи минь үргэлж хөөрхөн төрх, дүрсгүй зангаараа..