*утас дуугарах
Renjun: "Хар өглөөгүүр ямар бөх зүрхтэй нь над руу залгаад байна??"
Зовхио арай ядан нээн утсаа шүүрэн автал:
"ЗАВААН НОВШЫН ГАЖ ДОНТОН МИНЬ ЧИ НАДТАЙ БУУДАЛ ДОТОР ЧАРМАЙ НҮЦГЭН ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ЮМ?!"
гэж тахиа донгодож байгаа юм шиг л орилох хоолой утасны цаанаас хангиналаа.
Нөгөөх галзуу охин чинь байна ш дээ. Энэ нэг юмнаас болж би яаж тамлагдлаа даа. Бодохоос л өр зүрх минь эмтрэх юм.Renjun: "Чи хаанаас миний дугаарыг ол..??"
"Чиний дугаарыг хаанаас олсон нь одоо тийм чухал байна уу? гаж донтон минь! Метроны буудал дээр 30 минутын дотор хүрч ирэхгүй бол өөрийгөө үхсэнд тооцоорой!! Ойлгосон уу!?"
*утас тасрах
Дуудлага тасрахад утасны дэлгэцэн дээрх цагаа хартал оройны 6:30 болж байв. Тиймээ уншигч таны бодож байгаа зөв. Renjun орой болтол нам унтсан байв. Аргагүй шүү дээ. Шоронд ванны алчууртай 2 хононо гэдэг хэр баргийн хүний хийж чадах ажил биш. Renjun-ий аав ээж нь хэдий уурлаж, шийтгэсэн ч гэлээ эцэг эхийн уян хатан байдлаа орхиж чадаагүй тул хүүгээ сайн амраг гээд хэд хоног зөнд нь орхисон нь ийм үхсэн хүн шиг унтахад хүргэв.
"Ааашш! Энэ охиноос болж амьдрал минь тамд унаж байх шиг байна!"
Уурласандаа Renjun хөлөөрөө хөнжлөө хэд хэд тийчилж, үсээ зулгааж эхлэв. Танихгүй хүн харсан бол лавдаг л зүгээргүй харагдахаар байв. Хэдэн минут хэртэй тэнэгтсэны эцэст босож өнөөх галзуу охины гарт үхэхээсээ өмнө түргэхэн шиг метроны буудал руу шалавхийв.
Анх харсан метроны буудал дээрээ ирэн зогслоо. Эргэн тойрноо ажиглавал тэрний бараа ердөөсөө ч харагдсангүй.
"Юу юугүй ална хядна гээд байсан хүн өөрөө хааччихав?"
гээд бага зэрэг инээвхийлэн зогсож байтал удсан ч үгүй муу хүнийг дурсахаар гэдэг шиг гэгээн дүрээрээ яг хажууд ирээд зогсох нь тэр.Намайг танихгүй байгаа бололтой хөмсгөө зангидан ийш тийшээ харан зогсоно. Аргагүй л дээ тэр үед шал согтуу байсан юм чинь яаж санах юм. Renjun инээдээ барьж ядан сүрдмээр царайны хувиралыг нь нүднийхээ булангаар харж байв. Гэнэт харч тулгарахад Renjun огцом нүдээ буруулан доошоогоо ширтлээ.
Сэжигтэй байсныг нь анзаарсан бололтой "Үхсэнээ харсан юм?" гэж ширүүхэн дуугарав.
ŞİMDİ OKUDUĞUN
•●Хөөрхөн Чи Минь●• || RENJUN
Romantizm' 2001 оны Солонгосын алдарт "My Sassy Girl" киноноос санаа авсан болно. ~ Хичнээн жил өнгөрч, цаг хугацаа улиран одсон бай миний зүрхэнд чи минь үргэлж хөөрхөн төрх, дүрсгүй зангаараа..