"Бид чамаараа бахархаад ханахгүй юм! Хичээл хийх дургүй, сав л хийвэл писи рүү давхиад орчихдог байсан хүүхдийг ингэж их өөрчлөгдөнө гэж зүүдлээ ч үгүй шүү!! Хүн хүсвэл яаж ч өөрчлөгдөж болдгийн тод жишээ бидний хүү байх. Тиймээ Ханиа?" гээд нөхрийнхөө гарыг сугадав.
R: "За боль доо ээж минь. Ингээд хүн хөөргөөд байдаг юм. Би л өөрийнхөө төлөө хичээхгүй юм бол хэн ч миний өмнөөс хичээхгүй гэдгээ л ухамсарласан төдий." гэж нэрэлхэн ээж рүү хартал урдаа дэлгэн тавьсан дипломыг минь гараараа илж байлаа.
"Бүр бакалаврын зэрэгтэй төгсөж байнаа гэдэг чинь миний хүү хариуцлагаа маш сайн ухамсарлаж ээ гэсэн үг. Аргагүй л аавыгаа дуурайсан толгой сайтай хүү шүү!"
Ээжийн дипломоос нүдээ салгаж ядан суухыг нь хараад аав ийн хэлэн дооглов."Тэгж яривал хүү маань чиний царай зүсийг л дуурайсан болохоос биш оюун ухааныг нь надаас өвлөж авсан юм. Тиймээ?" гээд аав руу хяламхийхэд нь бид 2 чангаар инээлдэцгээв.
Sora-гаас салснаас хойш би тэвчихийн аргагүй ганцаардаж эхэлсэн юм. Түүний орон зайг үгүйлж, хамт өнгөрүүлсэн дурсамжуудаа бодох төдийд цаг хугацааг хурдлуулчих юмсан гэж хүсдэг байснаа би нуухгүй ээ. Тэгээд би нэг шийдвэр гаргасан юм. Шийдвэр ч гэж дээ. Биелүүлэх ёстой зорилт тавьсан гэх нь илүү оновчтой байх. 3 жилийн дараа түүнтэй уулзахдаа тэс өөр Renjun-ийг харуулах болно гэж эргэлзээгүй зорьсон юм. Цаг хугацааг ашиглах нь зүйтэй гэж өөртөө амлаж билээ. Түүний төлөө бас өөрийнхөө ирээдүйн төлөө.
Тэгээд би агаарын теннис, карате-гаар хичээллэж фитнесс-т явах зэргээр өөрийнхөө бие бялдарт анхаархаас зорилтоо эхэлсэн юм. Гэвч агаарын теннис тоглох болгонд бөмбөг нүүрийг минь оносон хэвээр л байлаа. Бүр хэнтэй ч тоглосон ялгаагүй шүү. Хачирхалтай л санагддаг юм. Мөн биеийн хөгжлөөс гадна писи-гээ ч бүр мөсөн орхиж хичээлдээ түлхүү анхаарч эхэлсэн. Түүний төлөө би бүр мөсөн өөр хүн болж өөрчлөгдөж байлаа. Эцэг эх, найз нөхөд гээд бүгд мэл гайхацгааж миний өөрчлөлтөнд цочирдоцгоож байсныг сайн санаж байна. 3 жил энэ эрчээрээ тасралтгүй мэрийсний эцэст би их сургуулиа "Бакалавр"-ын зэрэгтэй төгсөж чадсан юм. Тэгээд л би ээж аавтайгаа ширээгээ тойрчихоод орой дээрээ гартлаа магтуулаад сууж байгаа минь энэ.
"Би өрөө рүү гээ орлоо." гэж хэлээд аяга тавгаа хураан ширээнээсээ бослоо. Өрөөндөө орон модон ширээн дээр минь байх календарынхаа зүг харав. Нэг ч өдөр алгасалгүй хар балаар дарсан он сар өдрүүдтэй хуудсуудыг эргүүлэн нэг хараад санаа алдлаа. Түүнтэй уулзах өдөр аль хэдийн иржээ. Цаг хугацаа гэдэг яг Sora-гын хэлсэн шиг нүд ирмэхийн зуур л өнгөрчихдөг зүйл юм даа.
ŞİMDİ OKUDUĞUN
•●Хөөрхөн Чи Минь●• || RENJUN
Romantizm' 2001 оны Солонгосын алдарт "My Sassy Girl" киноноос санаа авсан болно. ~ Хичнээн жил өнгөрч, цаг хугацаа улиран одсон бай миний зүрхэнд чи минь үргэлж хөөрхөн төрх, дүрсгүй зангаараа..