• ● 5 ● •

429 75 8
                                    

Солонгос улсын нэгэн дүүргийн, нэгэн байрны, нэгэн өрөөнд, нэгэн хүн бодол болон хэвтэнэ.

"Төрсөн өдрийг нь тэмдэглэхгүй бол би алуулна даа. Яг яаж тэмдэглэвэл дээр бол?"

Sora-г гайхшруулна гэдэг чигчий хуруугаараа хөргөгч өргөх шиг л хэцүү зүйл. Тиймээс би хамгийн романтик мөртлөө хамгийн хямд зардлаар төрсөн өдөр тэмдэглэж болох газруудыг интернет-ээс судлахаар шийдэв. Хайлт ид дундаа орж байх явцад гэнэт надад гайхалтай санаа төрөв.  

Renjun-ий багийн найз болох Jeno Парк-д ажилладаг билээ. Тиймээс тэр Jeno-той холбогдож болох талаараа бодов.

"Парк 10 цагт хаадаг болохоор шөнийн 12 цагт Sora-г дагуулаад очиж болох юм байна. Эхэндээ Парк бүхэлдээ харанхуй байх болно. Намайг алгаа таших үед төрсөн өдрийн дуу явж эхэлнэ. Тэгээд ээлж ээлжээр тоглоомнуудын гэрэл асаж, салют буудах болно. Sora ч хэлэх үггүй болтлоо гайхширна даа! Яаа~ Renjun чи ч суут ухаантан юм даа!!"

Jeno-д 200 мянган вон өгөхөд л энэ бүгд шийдэгдэх асуудал хэмээн тэр тооцож суув.

Төрсөн өдрийнх нь өглөө Sora-руу залгаж оройны 11:30-аас очиж авна гэдгээ урьдчилан хэлэв. Орой болоход Renjun яг цагтаа гэрийнх нь гадаа очин авч хамтдаа Парк руу алхацгаав. Зам зуур Sora "Хэт энгийн зүйл бэлдсэн байвал хогчино шүү" гэж хэд хэдэн удаа надад сануулж явав. 15 минут хэртээ алхсаны эцэст бид Парк-д ирэв. Эргэн тойрон хав харанхуй байхыг хараад Sora-гын царай нь урвайж эхлэв.

S: "Юу вэ? Энд чинь хав харанхуй байна ш дээ."

R: "Чшш. Хүлээж байгаарай. Одоо чамд би жинхэнэ гайхамшгийг харуулах болно. Нүдээ аниарай!"

Renjun нойроо хулжаан байж хүлээсэн төлөвлөгөөгөө одоо л хэрэгжүүлэхээр шийдэн алгаа чанга таштал төрсөн өдрийн дуу ерөөсөө эгшиглэсэнгүй.

S: "Одоо нүдээ нээх үү??"

R: "Болоогүй ээ! Арай болоогүй байна. Хүлээж байгаарай!"

"Jeno чамайг дээ!" гэж амандаа чимээгүйхэн үглэсээр дахин нэг удаа чангаар алгаа таштал мөн л юу ч дуугарсангүй. Харин морин тойруулгын цаанаас хав хар хувцастай нэгэн этгээд бидний зүг буу далайсаар маш хурдан гүйж ирэх нь харагдав. "ААА ХЭН БЭ???" гэж хашгичих Renjun-ий дуу эргэн тойрноор нэг цуурайтахад Sora нүдээ нээв. Галзуу юм шиг гүйж ирээд өөдөөс буу далайгаад зогсчихов. Масктай байсан учраас царай нь сайн харагдсангүй. Гэхдээ хөмсгөө зангидсан байсан тул их ширүүн харцтай харагдав.

•●Хөөрхөн Чи Минь●• || RENJUNTempat cerita menjadi hidup. Temukan sekarang