"Тэгэхээр одоо чи ганц бие гэсэн үг үү?" гэх Haechan-ы асуулт тоглож байсан тоглоомондоо хэт төвлөрөн сууж байсан намайг сатааруулав.
Sora-гын цохилтын амтыг хамгийн сүүлд мэдэрснээс хойш аль хэдийн 1 сар өнгөрчээ. Би гэдэг хүн өнөөх гэр, сургууль, писи 3-ын дунд эргэлддэг хуучны төрхөмдөө эргэж орсон байв.
R: "Мэдэхгүй юм даа. Бид 2-ын харилцаа үнэхээр ээдрээтэй. Үерхээд байгаа нь ч мэдэгдэхгүй, салаад байгаа нь ч мэдэгдэхгүй. Гэхдээ Sora-тай харьцаагүй 1 сар өнгөрчихсөн байна."
H: "Гэхдээ харилцаагаа тасалсан чинь зөв болсон юм. Чи яаж зовдог байлаа даа! Тэглээ ч чамтай цуг ингэж писи-дээгүй олон сар болсон байна." гээд дэлгэцнээсээ хараагаа салгалгүй урд байсан шилтэй кола-гаа томоор балгалаа.
Хичээлээ тараад сурснаараа ойролцоох писи дотор Haechan-тай хамт ороод байж байгаа нь энэ байв. Нээрээ ч түүний хэлдгээр Sora-тай байх үед ингэж найзуудтайгаа чөлөөтэй уулзах зав гардаггүй байж шүү.
Бид тоглоомондоо төвлөрцгөөж хоорондоо ярилцахаа ч түр зогсоов. Гэтэл миний утас гэнэт дуугарч эхэллээ. Халааснаасаа гарган хартал "Дээрэлхүү Sora" гэсэн нэртэй ойрд хараагүй дуудлага ирж байв. Гайхсандаа тоглоомоо хурдхан шиг зогсоож, сандалнаасаа босов. Үүнд Haechan сатааран над руу гайхан харсан ч би үүнийг нь тоолгүй түргэхэн шиг дуудлаганд хариулав.
S: "Сайн уу? Удаан уулзсангүй шүү!"
Дахиад л юу ч болоогүй мэт нөгөөх царгисан хоолой.
R: "Сайн. Сайн. Сонин хүн байх чинь вэ??"
S: "Renjun-ah! Хоёулангынх нь ордог байсан кафед хурдхан шиг хүрээд ир. Чамтай танилцуулах нэг хүн байна."
R: "Одоо юу??"
S: "Тэгээд маргааш л байв гэж дээ. Хурдлаарай!"
Намайг эргэн хариу өгч амжаагүй байхад ахиад л таслачихав. Нэг ёсондоо намайг түүн дээр очихоос өөр сонголтгүй үлдээж байгаа хэрэг л дээ. Нуулгүй хэлэхэд би 1 сар уулзаагүй хугацаандаа түүнийг санасан гэдгээ дурдах хэрэгтэй биз. Тиймээс Haechan-д тайлбарлан хэлж, ум хумгүй хаалгаар саван гарлаа.
15 минут гаран гүйсний эцэст хамт ордог байсан кафеныхаа үүдэнд ирэв. Ирээгүй удсан болоод ч тэр үү үүдэнд нь ирэхэд л өөрийн мэдэлгүй догдолж байлаа. Амьсгаагаа нэг дарж аваад хаалгаар ортол хамгийн цаад буланд Sora нэг залуутай хамт сууж байх нь харагдав. Ойртож очоод хоолойгоо дуулдахаар чанга застал өөдөөс харцгаав.
CZYTASZ
•●Хөөрхөн Чи Минь●• || RENJUN
Romans' 2001 оны Солонгосын алдарт "My Sassy Girl" киноноос санаа авсан болно. ~ Хичнээн жил өнгөрч, цаг хугацаа улиран одсон бай миний зүрхэнд чи минь үргэлж хөөрхөн төрх, дүрсгүй зангаараа..