• ● 4 ● •

493 81 5
                                    

Jaemin: "За тэгээд эхнээс нь яриад байгаарай! Яаж танилцсан юм?"

Сонсохыг хүсэхгүй л байх байсан юм.

Haechan: "Бодвол та 2 их л романтик байдаг байлгүй дээ. Хэр их болзоонд явж байна?"

Романтик гэж юу юм? Тийм юм байдаг юм уу?

Jaemin: "Царай шигээ хөөрхөн ааштай даруухан охин байх, тийм үү??"

Хах! Даруухаан?! Даруухан, даруухан, даруухан л гэнэ шүү. Энэ 2 үнэхээр бодит амьдралаас гажсан юм төсөөлөөд байна. Миний үзэж байгаа амьдралын талыг нь ч болтугай харсан бол ингэж асуухгүй л байх байсан юм!

Ингэж бодохоор Renjun-ий дотор нь бачуурч, гарт байгаа хундага сөжү-гээ том томоор залиглана. Sora-гын эрхэнд нь орж, гарт нь хэзээ ч амиа алдаж мэдэхээр болоод буй өөрийгөө бодохоор өрөвдөх сэтгэл төрж байв.

Jaemin, Haechan 2-ын утгагүй асуултуудыг нь зогсоохыг хүссэндээ би орилж, үсээ зулгааж эхлэв.

Jaemin: "Ээе, Чи яагаад байгаа юм бэ?"

Haechan: "Ядаж ганц үг дуугар л даа."

Renjun: "Өнөөдөр хэдүүлээ тасартлаа ууна аа!! Хундагалаад бай!" хэмээн шүд зуун хэлэв.

Зоогийн газрын шилэн цонхны цаанаас харагдах гудамжинд зөрөлдөн өнгөрч байгаа олон хүмүүсийн дундаас нэгэн гоё биетэй охин Renjun-ий нүдэнд тусав. Урт хар үс нь нүүрнийх нь хажуу талаар унжсан байсан тул царай нь тод харагдсангүй.

Renjun: "Та 2 сайн хараад ав! Энэ хажуугаар өнгөрч буй охин миний шинэ найз охин байх болно. Хараад суралц!" гээд цонх руу заан, хаалгаар шалавхийн гарав.

Нөгөөх охины араас даган гүйж байхдаа Renjun: "Sora чи намайг зүгээр нэг азгүй амьтан гэж дутуу үнэлээд хэрэггүй шүү! Ямар овсгоотой эр гэдгээ харуулна даа би!" хэмээн амандаа үглэн явав.

Renjun: "Hey honey, хүлээж бай л даа. Танилцъя, Baby" гээд гүйцэж очин мөрөн дээр нь гараа тавихын алдад нөгөөх охин чинь эргэж харав. Renjun-ий айж явдаг, өнөөх дасал болсон царай нь түүнийг угтах нь тэр. Тиймээ, очиж очиж тэр охин нь Sora байж таарав.

Sora: "САЯ ЮУ ГЭСЭН БЭ?! Hey, Honey, Танилцъя гэсэн үү?!?"

Sora байсныг хараад үнхэлцэг нь хагарах дөхөж, нүдээ анин буцаад зоогийн газрынхаа зүг хар хурдаараа гүйв. Sora-гын "ХӨӨЁ! НААНАА ЗОГС ЧИ!" гэж хашгиран, араас хөөж байгаа нь сонсогдож байсан ч өндөр өсгийттэй явж байсан тул төөрүүлчихэж дөнгөв. Зоогийн газартаа орж ирэн амьсгаагаа даран зогсохдоо өөрийн азгүй хувь тавиландаа гомдоллон суув.

•●Хөөрхөн Чи Минь●• || RENJUNWo Geschichten leben. Entdecke jetzt